Хэнтий аймгийн сумдууд нь төсвөөс жишээ нь Өмнөдэлгэр сумын төв дотроо засмал замтай болжээ. Би Булганд санадаггүй ээ.
#ЭдийнЗасгийнТэгшБайдал. Үндсэн хууль.
Хэнтий аймгийн сумын соёлын төвүүдэд улсын төсвөөс 16,6 м2 Лэд дэлгэцүүд тарааж байна. Булган аймгийн хэмжээнд аймгийн Театрт ганцхан ЛЭД байгаа ба зөөсөөр байгаад хэмхэрчихэж, театрынхан засаад л үзээд байна гэнэ.
#ЭдийнЗасгийнТЭГШэрх. Үндсэн хууль.
Хэнтийн аймгийн төвд улсын төсвөөр нийтийн тээвэрт эко автобус явж байна. Булганы төвд улсын төсвийн эко байтугай, зүгээр автобус ч харагдахгүй байна.
#ЭдийнЗасгийнТЭГШэрх. Үндсэн хууль.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын баг бүр нь, баг бүр нь шүү, Багийн хөгжлийн болон ахуйн үйлчилгээний төвтэй болсон. Баг бүр нь шүү, ахуйн үйлчилгээний төв шүү.
Би Булганд баг бүрт тийм Багийн хөгжлийн болон ахуйн үйлчилгээний төв улсаас барьж өгсөнийг санадаггүй ээ. Булганчууд бид яаж амьдраад байгаа юм бэ?
#ЭдийнЗасгийнТЭГШэрх Үндсэн хууль.
Хэнтийн Бэрх тосгон Далд уурхайн музейг 8,2 тэрбумаар барьж байна. Тосгон шүү, Музей шүү, Уурхайн шүү. Гэтэл Булганы төв намайг багад ямар байсан тэр чигтээ л байна. Бараг манай аавыг багад тийм байсан байх. Булган хот маань өөрөө музей болох нь.
#ЭдийнЗасгийнТЭГШбайдал. Үндсэн хууль.
Хэнтийн Бэрх тосгон Кэмбриджийн сургалттай сургууль барьж байна.Хялганатад байтугай,аймаг даяар
ийм сургууль бий юу?#ТэгшЭрх
Булганы төв халуун усгүй.Хэнтийн Бэрх тосгон дулааны станцтай.Зөвхөн нэг тосгон байж Булган шиг төсөвтэй.#ТэгшЭрх-ҮндсэнХууль
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин