Хан-Уул дүүрэгт хамгийн ШИРҮҮН ТУЛААН өрнөнө
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-05-31

Монгол улсын нийслэл үүд дүүрэг Хан-Уул дүүрэг нь 180 мянга гаруй хүн амтай. УИХ-аас мандатын тоог гурваар баталж өгсөн ч бие даагчид болон улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ сойсноор нийт 20 гаруй хүн өрсөлдөх нь ээ. Ардчилсан нам эл тойрогт хуульч Ч.Өнөрбаяр, Т.Энхсайхан, эдийн засагч Б.Түвшин нарыг нэр дэвшүүлсэн бол МАН УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшин, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нарыг сойсон.

Шинэ намаас УИХ-ын гишүүн Л.Болд, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Э.Түвшин, Удирдлагын академийн багш Л.Ариунаа нэр дэвшиж байна.

“Зөв хүн электорат” эвслээс Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд, “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг, Ам Чам бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс нарыг нэр дэвшүүлсэн бол “Та бидний эвсэл”-ээс Шадар сайд асан Ц.Оюунбаатар, “Өргүй Монгол” хөдөлгөөнийг санаачлагч Т.Баярхүү, Иргэний зориг намын гишүүн Б.Наминчимэд нар өрсөлдөнө.

Бие дааж УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон, хуульч Ж.Эрхэмбаатар,  Т.Бат-Оргил, Д.Басандорж, хуульч Ж.Эрхэмбаатар нар нэр дэвшлээ. Үндсэндээ бие даагчид нь илүү чанга, боловсорсон нэр дэвшигчид гэж тодорхойлж болох ч УИХ –аас Сонгуулийн тухай хуулийг батлахдаа тойргийг томсгосон нь илүү халтай тусахаар байгаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.90.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.