УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр түдгэлзсэн Н.Номтойбаяр сар орчим улстөрөөс ангид байж, өөрийн дуртай спортоороо хичээллэж цагийг зуаагатай өнгөрүүлэв.
Сонгуулийн хуулийн дагуу УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшсэн эрхмүүд тодорч эхлэх үед тэрбээр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт дөрөв дэхь удаагаа уригдахдаа одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг амлаж, өрсөлдөхөө мэдэгдсэн.
Бие даагчид ч хууль журамд заасны дагуу гарын үсгээ цуглуулж дуусахад тэрбээр хамгийн олон хүний буюу 31 мянган иргэний гарын үсгийг зуруулж чадсанаараа шинэ түүх бичиж чадав.
Гэвч намуудын нэр дэвшигчдийн нэрс тодрохтой зэрэгцэн түүнийг Ц.Нямдоржийн шүүх “ШОРОНД” хийж орхив. Насаараа хууль бичиж, шорон бариулсан гавьяат хуульчийн сүүлийн арга энэ байв. Гэсэн ч Н.Номтойбаярыг тэд дийлэхгүй нь. Түүнийг шоронд суулгасныг эсэргүүцсэн иргэд өнөөдөр ч байсаар л байна.
Хуулийн дагуу СЕХ-ноос бүх нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулж өглөө. Харин Н.Номтойбаяр 461-р хорих ангид байгаа учраас түүний аав Б.Нямтайшир үнэмлэхийг гардан авлаа. Тэрбээр хэвлэлийнхэнээр дамжуулан ард түмэнд хандаж “Миний хүүг хилс хэргээр хорьсон. Ардчилсан оронд ийм зүйл байж болохгүй. Би эцэг хүний хувьд хүүгийнхээ сонгуулийн сурталчилгааг хийнэ. Хан-Уулчуудын сонголтыг ингэж үнэгүйдүүлж болохгүй” хэмээв.
Н.Номтойбаяр нь УИХ-ын гишүүн байхдаа Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй нэлээд ширүүн маргалдаж “Цагаан суварга”-н ордоо булаалгах тухай хүртэл хөндөгдөж билээ.
Тэгвэл түүнийг унасан дээр нь нэг мөсөн дарж авахаар шийдэж, шоронд хийж, улмаар ЦАГААН СУВАРГЫН ОРДОО буцааж авахаар барьцаалж ч магадгүй юм.
-
12 цаг 47 мин
-
12 цаг 57 мин
-
18 цаг 41 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин