Бөх, Уяач, Сахал тэргүүтэй найман БАТ-ЭРДЭНЭ энэ сонгуульд өрсөлдөж байна
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-06-04

2020 оны УИХ-ын сонгуульд 14 нам, гурван эвсэл, бие даагчид нийлсэн 606 хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа. Тэдэн дунд Бат-Эрдэнэ нэртэй найман хүн өрсөлдөж байна. Тухайлбал

УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрогт Жадамбын Бат-Эрдэнэ, Батмөнхийн Бат-Эрдэнэ, 18-р тойрогт Баднаанямбуугийн Бат-Эрдэнэ, 15-р тойрогт Цэнгэлийн Бат-Эрдэнэ, 23-р тойрогт Адъяагийн Бат-Эрдэнэ, 13-р тойрогт Цэдэвийн Бат-Эрдэнэ, 11-р тойрогт Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, долдугаар тойрогт Хутрангаагийн Бат-Эрдэнэ нар дэвшиж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн хувьд 2016-2020 онд Булган аймгаас сонгогдсон төрийн түшээ. Тус аймгмийн МАН-ын хорооны дарга. У.Хүрэлсүхийн Засгийн газарт Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан ч галт тэрэг осолдсон, төрийн албан хаагч нас барсан зэрэг хэргүүд түүнийг сйад байх үед гарсан учраас хариуцлга хүлээн огцорсон. "Шинэ хөдөө" төслийг санаачлагч. 

Батмөнхийн Бат-Эрдэнэ нь Булган аймгаас бие даан өрсөлдөж байгаа нэгэн. 

18-р тойрогт бие даан өрсөлдөж буй Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин. Үндэсний бөхийн дархан аварга цолтой. Төрийн түшээгээр тав дахь удаагаа сонгогдохоор зэхэж буй нэгэн. Монгол Улсын Төрийн тэргүүний сунгаанд хүртэл нэр дэвшиж байсан. Урт нэртэй хуулийн төслийг эсэргүүцэгч нэгэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Түүний сайдаар ажиллаж байх хугацаанд хэд хэдэн цэрэг харамсалтайгаар амь насаараа, эрүүл мэндээрээ хохирсон ч тэрээр тоогоогүй юм. 

Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ. Монголын улсын алдарт уяач. Ажнай корпорацийн тэргүүн. Монгол Улсын Их хуралд Өмнөговьчуудыг төлөөлөн сууж байсан удаатай. Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Мөнгөтэй, хүчтэй нэгэн. Гэсэн ч 2016 онд Л.Энхболдод ялагдаж байсан гэнэн. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.209.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.