Нэр дэвшигч З.Энхболдын хадгаламжийн мэдээллийг алдаатай мэдээлсэн тул залрууллаа
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-06-12

Манай Улстөрч.мн сайтаас Баянзүрх дүүргийн 22-р тойрогт АН-с өрсөлдөж байгаа З.Энхболдын хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтлэхдээ тооны алдаа гаргаж түүний гадаадын банкин дахь валютын хадгаламжаа төгрөгт шилжүүлсэнийг нь анзааралгүй буруу мэдээлсэн байна. Иймд залруулга гаргаж байна. 

Түүний  ЕТГ-ын дарга байхдаа АТГ-т гаргаж өгсөн ХОМ-н мэдээллийг хүргэе. З.Энхболд дангаараа 38732.88 төгрөгийн орлого олдог бол гэр бүлийнхэн нь 22369.24 орлоготой. 270000.00 төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууцтай. 76000.00 төгрөгийн үнэ бүхий 50 хонь, хурдан удмын гурван, хурдан удмын бус гурван адуутай бол 2000.00 төгрөгийн үнэт эдлэлтэй. 500.00 төгрөгийн Эзэмших-1783 м2 газартай гэжээ. 119943.03 сая төгрөгийн картын үлдэгдэлтэй бол гадаадад 1077.33 төгрөгийн хадгаламжтай. Мөн “Интер” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг бол “Түмэн шувуут” ХХК-наас 002 хувийг эзэмшдэг гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.158.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.