Хятадын Монгол хэмээх “оффшорчин” С.Баярцогтын гэр бүл жилд 128 тэрбумын орлого олдог
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-06-05

УИХ-ын наймдахь удаагийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн билээ. Нийт 606 нэр дэвшигч ард иргэдтэй уулзалт хийж яваа. Бид энэ удаад УИХ-ын сонгуулийн 13-р тойрогт нэр дэвшигч, ЯЛЛАГДАГЧ С.Баярцогтын хөрөнгө орлогыг танилцуулж байна. Тэрбэр УИХ-ын дэд дарга байхдаа оффшорт нуусан мөнгө нь ил болж шугуиан дэгдээж байв. Тэрчлэн өөрийн улсын нэрээ "Хятадын Монгол" хэмээн бичсэн нь түүний дэмжигч нөхдийн урмыг хугалсан, улмаар улс орны нэр хүндийг унагасан үйл явдал байв. Түүний энэ үйлдлийг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ихэд шүүмжилж "С.Баярцогт бол монголын улстөрийн гай. Сонгууль нэр дэвшээд хэрэггүй. Ер нь Монголын улстөрчид ухамсартай, ёс зүйтэй байх ёстой" хэмээх алдарт үгээ хэлж байв. Мөн түүнийг өнөөгийн Ардчилсан намын удирдлагууд ч ад үзэж хөөж байсан удаатай юм. 

Тэрбээр өөрөө орлого олдоггүй бол гэр бүлийнхэн нь жилд 128 тэрбум 250 сая 127 мянган төгрөгийн орлого олдог ажээ.  Өөрийн амьдардаг орон сууц болон зуслангийн байшингаа 2 тэрбум 321 сая 765 мянгаар үнэлжээ.

Хөлгөлдөг Lexus, 570, ,Land Rover, Range Rover автомашинаа 325 саяар тус тус тооцжээ. Дотоодын арилжааны банкинд 6 сая 593 мянга, 880 төгрөгийн хадгаламжтай бол гадаадын банкинд 6593.88 гадаад валютын хадгаламжтай гэжээ. “Товхонхан” ХХК-г 100 хувь эзэмшдэг юм байна.

Түүнийг “Оюутолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа авлига авсан гэх хэргээр шалгаж, яллагдагчаар татаад байгаа. Хууль хяналтын байгууллагаас түүний хэргийг албан ёсоор хаасан, хэрэгсэхгүй болгосон тухай зарлаагүй ч тэрээр өөрөө хэрэгсэхгүй болгосон хэмээн ярьж, улмаар Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхээ өвөртөлсөн нэгэн.

Ардчилсан намаас түүнийг оффшор, авлигын хэрэгт буруутгагдан шалгагдаж байхад нь түлхэж, намын гишүүнчлэлээс хасаж байсан бол 2020 оны сонгуульд санал авахын тулд нэрийг дэвшүүлж, ҮБХ-ны гишүүн болгов. Гэвч түүний намын гишүүний эрхийг албан ёсоор сэргээсэн бичиг гаргаагүй байгаа.

Хэрэв 2020 оны сонгуульд ялагдвал тэрээр намаасаа ахиад хөөгдөж ч мэдэхээр байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.190.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.