УИХ-ын 29 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Амартүвшинг хоёр улсын иргэншилтэй эсэх талаарх шуугиан нийгэмд нэлээд хүчтэй тархсан. Харин энэ талаар Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг ийн ярилаа “Би Г.Амартүвшинг монголд ирж ажиллаач гэж 2006 онд АНУ-д байхад нь урьж авчирсан. Хас Банкны өдөр тутмын үйл ажиллагааг хариуцсан орлогч захиралаар ажиллуулсан. Бид хоёр найзууд байсан. Би 2010 онд Сангийн дэд сайд болсон. Тэр үеэс бидний маргаан эхэлсэн. Бидний тэр маргаан бол асуудлын гол биш. Өнөөдөр Монгол улсын хуульд хоёр иргэншлийг хуулиараа хүлээн зөвшөөрдөгггүй. Сонгох, сонгогдох нь Монгол Улсын иргэний үүрэг.
УИХ бол та бидний үр хүүхдийн ирээдүйн бодлогыг тодорхойлдог газар. Миний хувьд давхар иргэншлийг хувь хүнийхээ хувьд хүнд сонголт байх ёстой гэж хардаг. Монгол үндэснтнүүд иргэншлээ өгөөсэй гэж бодож, хөөцөлддөг. Миний үр хүүхэд ч гадаад эхнэртйэ байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ сонголт өөрөө хариуцлагатай байх ёстой. УИХ-ын гишүүн болох гэж байгаа хүн улсынхаа хуулийг уландаа гишгэж болохгүй. Би Г.Амартүвшинг тийм худалч гэж бодоогүй. Д.Сарангэрэл сайдыг дэмждэг. Гэхдээ Г.Амартүвшин хэрэггүй. Тэр хүн улстөрд ороход нь Б.Ренчин гуай ямар хамаатай юм. Өвөг дээдсээр нь сонгохгүй. Гүйцэтгэх захирал хийж үзээгүй. Гадны хүн. Голланд бол оффшор бүс. Иргэний бүртгэлийн газар, ТЕГ нь иргэдийнхээ эргэлзээг тайл л даа. Чи надад баярлалаа гэж хэлэх ёстой. Байраа мэдүүл, татвар төлсөнөө мэдүүл. Паспортоо харуул. Дүлгэнээд байлгүй асуудлаа тайлбарла. 2010 онд гадаадын жуулчны визээр орж ирсэн юм бол тэрийгээ тайлбарла. Баримтаа үзүүл. 2009 онд Бурсел дэхь Элчин сайдын яамаар дамжуулж иргэшлээсээ татгалзсан, тэрийгээ харуулчих. Би сонгогч хүний хувьд асуулт асууж байна. Жекей генарал шиг Монгол улсыг битгий ахиж тийм байдалд оруул. Маршал Х.Чойбалсангийн үгээр гардаг шиг нандигнаж явах ёстой эх орныг минь битгий самар. Юугаа ч хайрлахгүй урваж байгаа хүнд битгий итгэ. Хүний мууд дурласан юм байхгүй. Эх орондоо хайртай учраас хэлж байна” хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин