Ерөнхий шүүгч Д.Ганзориг Ерөнхийлөгч Х.Баттулгатай НЭГ БАГ болж ШҮҮХИЙГ ШИНЭЧИЛЖ чадах уу...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-06-11

2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Улсын Дээд Шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн болж, олонхын саналаар Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэхээр болж байсан. Тухайн үед дөрвөн шүүгч нэрээ дэвшүүлсэн ч хоёр шүүгч нэрээ татаж, Х.Батсүрэн, Д.Ганзориг үлдэж байсан юм. Улмаар Хөхөөсүрэнгийн Батсүрэн 2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.

Гэвч хэд хоногиийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир дээд шүүхийн шүүгч, алба хаагчдад Ерөнхийлөгчийн Х.Батсүрэнг чөлөөлөх зарлигийг танилцуулж, Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг яаралтай хуралдуулж, шинээр томилох Ерөнхий шүүгчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг чиглэл болгосон юм.

Энэ дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томилох зарлиг гаргасан юм. Тэбрээр  МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй. Анхан шатны шүүхэд шүүгчийн туслахаар 5 жил, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүгчээр 9 жил, Улсын дээд шүүхэд шүүгчээр 6 жил, нийт 20 жил ажилласан туршлагатай.

Дэлхийн аль ч улсад нэг шүүгчийн гаргасан шийдвэрийг өөр бусад шүүгч хариуцах нь битгий хэл өмнөөс нь тайлбарлах ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг учраас их онцлогтой мэргэжил юм. Дүүргийн шүүхэд шүүгчийн туслахаас ажлын гараагаа эхлээд, дараа нь шүүгч болж, энэ системд нийтдээ хориод жил, Улсын Дээд шүүхийн шүүгчээр зургаа дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн 10 гаруй жил Улсын Дээд шүүхийн удирдлагууд бодлогын болон зарчмын хэд хэдэн алдаа гаргаж, түүндээ дүгнэлт хийдэггүй, алдаагаа засалгүй даамжруулж явсаар өнөөдрийн нөхцөл байдлыг бий болголоо. Үүний үр дагаврыг үнэнч шударгаар ажлаа хийж яваа олон шүүгч нар шүүх засаглалынхаа нэр хүндтэй хамт цугтаа үүрч гарах болж байгаа нь харамсалтай. Шүүгч гаргасан шийдвэрийнхээ ард өөрөө л зогсох ёстой. Шүүхийн хараат бус байдлыг хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгч нь бодит байдал дээр хамгаалдаггүй, хараат бусаар ажиллуулах сонирхолгүй, “шүүх хараат бусаар ажилла” гэж амаараа ярих хэрнээ эргэж хараад, өөрийн эрхшээлд байлгахаар байнга довтолдог бол шүүх хараат бусаар ажиллах бараг боломжгүй хэмээн тэрбээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлага даа онцолж байсан юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.71.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.