Корона "ШОУ" байсан уу?
Нийтлэл
/
2020-06-12

Өнгөрөгч нэг сард “Covid19” шинэ төрлийн вируснээс үүдээд манай улс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон. Тэр өдрөөс өнөөдрийг хүртэл суургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байна. Удаан хугацаанд хөл хорионд байгаа хүүхдүүд сэтгэл зүйн гутралд орох нь ихэссэн.

 Энэ талаар Focus on the family Mongolia байгууллагын захирал, клиник сэтгэлзүйч Т.Хонгорзул хэлэхдээ “Сургууль, цэцэрлэгтээ явахгүй гэрт хорионд байгаа хүүхдүүд нийгмийн харилцаанаас тусгаарлагдаж байна. Тиймээс хүүхэд бүр уйдаж, ганцаардаж, залхаж байгаа учир хийх зүйлгүй болох, дэлгэцийн хэрэглээ нэмэгдэх, айдас түгшүүрт автах боллоо. Гадуур гарахгүй байх нь хүүхдийн бие болон сэтгэл санаанд сөрөг нөлөө учруулдаг хэмээн хэлсэн.

 Тэгвэл зуны налгар сарууд ирж нар наашилсан энэ үед хүүхдүүд хүссэн, хүсээгүй гадна тоглох болсон. Нөхцөл байдлыг ойлгосон хэдий ч эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэрийн ойролцоо гадна тоглуулж, нярай хүүхдийг салхилуулах болсон. Чийгтэй байшинд удаан байснаар хүүхэд Рахит өвчин тусах, гадагшаа гарч чадахгүй байгаагаас хөдөлгөөний хомсдол үүсэж, энэ нь сэтгэл санаа гутрахад нөлөөлөх талтай. Тиймээс хөдөлгөөн маш чухал байдаг. Харин өнгөрөгч долоо хоногт хүүхдүүдийн тоглох талбайн сагсний шийдийг буулгаж хураасан. Учир нь хүүхдүүдийг олноор нь цуглуулж нэг дор тоглуулахгүй гэсэн арга. Үгүйсгэж, зөвтгөх зүйлгүй. Үүнтэй зэрэгцээд сонгуулийн халуухан өдрүүд болж нэр дэвшигчид ухуулах ажлаа эхлүүлсэн. Энэ жилийн хувьд цар тахалтай холбогдуулан сонгуулийн ухуулах ажиллагааг тодорхой хэмжээнд хязгаарласан журам баталсан. Үүнд хүнтэй гар барихгүй, хүмүүс олноор цуглуулахгүй, айлд орохгүй гэх мэт. Гэтэл ухуулах суртачилгаа эхлэсэв үү, үгүй юу иргэдтэй уулзаж, гар барьж, бүр үнсүүлэх юм. Энэ нь Засгийн газраас баталсан журмыг үгүйсгэж Сонгууль болтол covid19 вирусыг хойшлуулж байна гэсэн ойлголт уу. Тэгвэл  хүүхдүүдэд хөл хорио тогтоож утас, дэлгэцний хамааралтай болгож байгаа шиг өөрсдөө бас хөл хорион дотроо ухуулах ажлаа хийсэн нь зүйтэй болов уу?

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.127.13)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.