Өнөөдрийг хүртэл би олон мянган иргэдтэй уулзлаа. Малчин, үйлдвэрийн ажилчин, сургуулийн багш, гавьяаны амралтандаа суугаа өтгөс, залуус, уурхайн ажилчид, эдийн засагчид гээд бүх хүний аманд ганц л үг байгаа нь ХЯМРАЛ! Хүн болгон ОДОО ЯАХ ВЭ?! гэсэн ганц л асуулт асууж байна.
Нөхцөл байдал амаргүй байна. Өнгөрсөн дөрвөн жилд бараа бүтээгдэхүүний үнэ 25 хувиар өсч, төгрөгийн доллартай харьцах ханш 40 хувиар уналаа. Гурван монгол хүн тутмын нэг нь ядуу гэх тодотголтой боллоо. Шинэ цар тахлын дэгдэлтээс болж дэлхийн эдийн засаг хямралтай байна. Дэлхий сандарч, Монгол түгшиж байна. Харин манай эрх баригчид “Бүх юм сайхан байгаа” гэдэг сүржин суртлаар даржин бодлогоо хүчээр нуухыг оролдсоор өнөөдрийг хүрлээ. Амаргүй энэ үед Монголын ард түмэн Ардчилсан намыг авран хамгаалагч, өмгөөлөгчөө гэж харж байна. Сүүлийн үеийн олон нийтийн санал асуулга, социологийн судалгаа ч үүнийг давхар батлан харуулж байгаа юм. Ардчилсан намын ялалт бол ард түмний захиалга. Ардчилсан намын хөтөлбөр бол Монгол түмний найдвар. Аймаг орон нутаг, нийслэлд хийсэн судалгаанууд үүнийг л хэлж байна. Гэхдээ ердөө ес хоногийн дараа болох сонголтын маань үр дүн зөвхөн Ардчилсан намын ялалтын тухай асуудал биш.
Сонгуулийн дараагийн өдрөөс буюу 10 хоногийн дараа эдийн засгаа сэргээж, төрөө засах их ажил эхлэх ёстой. Өрх бүрд өсөлт авчрах өрнүүн их ажил нэн даруй эхлэх учиртай. Өнөөдөр ядуурсан иргэдээ хамгаалж, бялуурсан дарга нарыг солих хүчтэй баг хэрэгтэй байна. Шилдэг эдийн засагч,зарчимтай хүнээр удирдуулсан хүчирхэг баг л богино хугацаанд Монголын эдийн засгийг эрчимт эмчилгээнээс гаргаж чадна. АН-ын даргын хувьд энэ шалгуурт шууд тэнцэх хүн бол Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд асан, эдийн засагч Ринчиннямын Амаржаргал хэмээн нэрлэж байна. Нийт 200 гаруй мянган намын гишүүдийнхээ өмнөөс би эдийн засагч Р.Амаржаргалд АН ялсан тохиолдолд Засгийн газраа яаралтай байгуулж эхний 100 хоногийн дотор багтаан эх орноо хямралаас, иргэдээ өрнөөс салгах даалгаврыг өгөхөөр шийдлээ. Айсуй ялалтын амтаас илүүтэйгээр ядуурсан иргэдээ хамгаалах хэрэгтэй гэж үзлээ. Ардчилсан намын дүрмийн дагуу нам сонгуульд ялалт байгуулан олонх болж, бодлогоо хэрэгжүүлэх боломжтой болбол намын дарга Ерөнхий сайд болж, Засгийн газрын кабинетаа бүрдүүлнэ гэж заасан байдаг. Гэвч айсуй ялалтын амтаас илүү хийх ажлын үр дүн бидэнд чухал. Одоогийн эрх баригчдын эдийн засгийн алдаатай бодлогыг шилдэг эдийн засагчаар удирдуулсан мэргэжлийн шигшээ баг л эмчилж чадна.
Энэ бол Содномзундуйн Эрдэнэ гэдэг хувь хүний хүсэл тэмүүлэл, хувь улстөрчийн хүрэх өндөрлөгөөс ангид шийдвэр юм. Учир нь С.Эрдэнэ гэдэг хүн эрх ашгийн эрэмбээ сайтар мэднэ. Миний сайн найз, Ардчилалын лидер агсан С.Зоригийн хэлсэнчлэн хувийн эрх ашиг, намын эрх ашгаас илүү улсын ашиг сонирхол байх ёстой гэсэн үг бол миний ч улс төрийн байр суурь юм. Хаана хүрэхээ, юуг юугаар золихоо, бас Монголын эрх ашгийг юугаар ч сольж болохгүйг би сайн мэднэ. Монголын төлөө гэсэн сэтгэл миний туулсан, цаашид туулах замын луужин байсан, байх ч болно. Үзэл санаа, үнэт зүйл нэгт анд Р.Амаржаргалыгаа ч бас эрх ашгийн эрэмбээ алдахгүй байж ажиллаж бидний тэмцлийг үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин