Монгол улс Ардчилсан нийгмийг бүтээгээд 30 жил боллоо. Ардчилсан нийгэм гэдэг бол хүн бүр тэгш эрхтэй, хууль ижил тэгш үйлчилдэг, хариуцлага хүлээдэг байх тийм л зарчим юм. Энэ нийгмийн бүтээхдээ Монголчууд хүний эрх, эрх чөлөө ярьж, цээжээ дэлдсээр байгаад ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА гэдгийг орхисоны тод илрэл нь өнөөгийн бидний байгаа байдал. Ажилгүйдэл, ядуурал, авлигал, архидалт, хүчирхийлэл.Үнэхээр хууль тэгш үйлчилж, хүн болгон хариуцлагатай байдагсан бол өнөөдрийн энэ байдал үгүй байхсан. Нэгэнт бий болчихсон энэ үзэгдлийг Монголчууд ер анзааралгүй 30 жилийг ардаа орхижээ. Мэдээж хүн бүр эрх чөлөөтэй, хувьдаа өмчтэй байх нь зүйн хэрэг. Гэхдээ хүн бүхэн хариуцлагатай байх үндсэн зарчим алдагдсан.
Монгол улс Үндсэн хуулиа өөрчилж, зөвхөн ОХУ-тай харилцдаг байсан гадаад харилцааныхаа үүдийг нээж дэлхийн бүх улстай өнөөдөр чөлөөтэй хамтран ажиллаж, харилцаж, нийгэм, эдийн засгийн шинэ боломжуудыг нээж байна. Зах зээлийн чөлөөт нийгмийн нэг авууштай сайн тал нь бүх зүйл нээлттэй болсон явдал. Олон намын тогтолцоо бүрдэж, олон ургальч үзэл дэлгэрч, нэг хүнийг, нэг намыг бус өөрийн дэмждэг намаа, хүндэлдэг, итгэдэг хүнээ сонгодог оюун санааны эрх чөлөө ч бас давхар нээгдэв. Үүнийг ашиглан зарим нэг улстөрийн хүчин АРДЧИЛЛЫГ өмчлөх “өвчин” тусав. Юу ч үзээгүйн хар гай нь тэр.
Ардчиллыг АРДЧИЛСАН НАМ гэх ойлголтыг сүүлийн 20 жил ард түмний ой санамжид суулгаж, МАХН буюу одоогийн эрх баригч хүчин МАН-ыг эсэргүүцэх, буруушаах үзэл туйлширсан. 1990-с өнөөдрийг хүртэл явж ирсэн жижиг, ханлиг намууд нэг цул болж нэгдсэн нь өнөөгийн Ардчилсан нам бий болсон явдал. Тэд хүний эрх, эрх чөлөөг шүтсэн нь нэгдэх гол шалтгаан болсон. Гэвч ардчиллыг хэрэгжүүлэх арга зам, хүрэх оргил, үзэл санаа нь өөр өөр, эрх ашиг нь ижил тэгш хангагдахгүй учраас хэзээ ч хамаагүй салж бутрах эрсдэлтэй байнга нүүр тулдаг. Ийм жишгээр сүүлийн 10 жил явсан АРДЧИЛАЛ өнөөдөр ямар ч хүчгүй сул дорой улс төрийн хүчин болж, үнэ цэнээ, ач холбогдлоо гээсээр бүдгэрч байна. Яг үнэндээ АРДЧИЛАЛ алдагдаж, түүнийг АРДЧИЛСАН НАМЫН гэх тодотголтой Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд, сайдууд, гишүүд, эрх мэдэлд хүрсэн Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Баавар, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын хүмүүс булшилж байна.
Тэд Ардчиллыг авчирсан дүрд дэндүү удаан тоглосон учраас ард түмэн уйдсан. Тийм учраас тэднийг мартаж, Ардчилсан намын нийгэмд эзлэх байр суурь ганхах болсон. 2016 онд эрх барьж байхдаа их хэмжээний гадаад өр бий болгосон, түүнчлэн улс орны эдийн засгийг хямралд оруулсан зэрэг базаахгүй үнэлгээ авсан тул 9 суудал авах хэмжээнд очтолоо навс ялагдсан.
Харин тус намынхан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ямар бодлого шийдвэр дээр алдсан, хаана юуг хэн буруу хийсэн гэдгээ дүгнэн 2020 оны сонгуульд шинэ баг бүрдүүлэн улстөрд эргэн ирж байна. 2012 оны сонгуульд ялагдсан өнөөгийн эрх баригчид тухайн үед сөрөг хүчин байхдаа “Бид хамтдаа” чуулга уулзалтыг орон даяар зохион байгуулж, улмаар 2020 оны сонгуульд оролцохдоо Х.Нямбаатар, Н.Учрал, Д.Гантулга, Т.Аюурсайхан, Б.Саранчимэг, А.Сүхбат, Б.Жавхлан, Г.Тэмүүлэн нарын зэрэг шинэ, залуу нэр дэвшигчдийг сйосон нь амжилт олж, улмаар 65 суудал авсан ч өнөөдөр энэ намын нэр хүнд ЖДҮ-чид, тендерчид, концесчид, хүчирхийлэгчид, 60 тэрбумынханаас болоод навч уначихсан.
Сөрөг хүчин буюу Ардчилсан намынхан 2020 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулна гэдгээ эртнээс мэдэрчээ. Тэд 2016 онд өндрөөс унасан. Амь тавьж буй Ардчиллыг аврах, Ардчилсан намын дахин сэргээж чадах ирээдүйтэй хэдэн сайхан залуучуудыг энэ удаад сойж байгаагаараа олонхийн дэмжлэг авах боломжийг хадгалж байна. Тодруулбал, Хуульч, Х.Тэмүүжин, Ч.Өнөрбаяр, Д.Оросоо, Р.Булганмаа, Эдийн засагч Б.Түвшин, Э.Долгион, Судлаач С.Эрдэнэболд, Бизнесмэн Г.Очирбат, Б.Пунсалмаа, А.Адъяасүрэн, Улстөрч Ц.Баатархүү, Т.Батцогт, П.Нүрзэд, О.Магнай, Ц.Туваан, Д.Золжаргал, П.Мөнхтулга, Ц.Жадамба зэрэг олон шилдэг залуучууд энэ удаад нэр дэвшиж байна.
Хуулийн хүрээнд эрс шинэчлэлт хийж чадах хүчийг Х.Тэмүүжин удирдаж явуулах магадлал тун өндөр. Тэрбээр 2012 онд УИХ-ын гишүүн болохдоо Н.Алтанхуягийн Засгийн газарт Хууль зүйн сайдын алба хашиж, хуулийн шинэчлэлт хийхийг завдсан ч 2016 онд Ц.Нямдорж түүнийг нь эрс эсэргүүцэн өөрийнхөө зохиолоор явуулж байгаа. Тэр энэ удаад Ч.Өнөрбаяр, Д.Оросоо, О.Баасанхүү, Р.Булгамаа гээд гар сэтгэл нийлэх хүчтэй багийг бэлдэж орж байна.
Улс орны эдийн Засгийг -10,7 хувьд хүргэсэн гэж эрх баригчдыг шүүмжилж байгаа. Энэ алдааг засахын тулд Эдийн засагч Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгоно гэв. Тэгвэл түүнтэй хамт Э.Долгион, Б.Түвшин гээд нэг үеийн хоёр шижигнэсэн залуу нэгдэж байна.
Эрх баригчид ард иргэдийн бизнеэсээ хөгжүүлэх бага хүүтэй өндөр үнэтэй зээлийг хувьдаа авч, эрүүгийн гэмт хэрэгтэн болоод буй. Тэгвэл жинхэнэ ард иргэдийн дундаас гарч ирсэн А.Адъяасүрэн, Б.Пунсалмаа, Г.Очирбат нарын залуучууд "ЖДҮ"-г жинхэнэ эздэд нь хүргэхээр зорьж байгаа аж.
Хууль хүчгүйдэж, төрийн алба дэлгүүрийн лангуу шиг болсон. Учир нь мөн л эрх баригч намынхан төрийн албыг 60 тэрбумаар наймаалцахаар тохиролцсон нь ил болсон. Тэгвэл энэ гажуудлыг засахаар Улстөрч Ц.Баатархүү, Т.Батцогт, П.Нүрзэд, О.Магнай, Ц.Туваан, Д.Золжаргал, П.Мөнхтулга, Ц.Жадамба зэрэг олон шилдэг залуучууд өөрсдийгөө бэлдэж УИХ-д хүч үзэж байна.
Ардчилсан нам 2020 оны сонгуульд МАН-ын тактикийг өөрсдөд нь хэрэгжүүлэхээр болж байна. Тэд 2016 онд ялагдсаныхаа дараа “Монголоо сонсъё-2020” аяныг зохион байгуулж улс орноо бүтэн тойрч хүн бүрээс санал авч ирсэн түүнийнээ нэгтгэн “Өрхийг дэмжсэн-Өсөлтийн бодлого” нэртэйгээр энэ удаагийн сонгуульд орж байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин