Ж.Батзандан дарга нь ГИШҮҮН болох гэж яваа горилогчдоосоо 25 сая төгрөг аваад "ГОЛОРЧИХСОН" уу
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-06-18

УИХ-ын сонгуульд оролцох гэж буй нам эвслүүд бүгд сонгуульд оролцох санхүүгийн эх үүсгэвэрээ босгох нь тодорхой. Мэдээж хандив авахыг хуулиар зөвшөөрсөн. Нийт 606 хүн нэр дэвшиж, сонгогдох эрхээ эдлэж байгаа тул тэр болгон, тав, арван саяар нь өгөөд байх хөрөнгөтөн үгүй. Коронавирусийн онцгой нөхцөл гээд улс даяар хямралын байдалтай хаврыг үдлээ. Эрх баригч намын хувьд төрийн мөнгөөр сонгуульдаж байгаа бол сөрөн хүчин нь нэр дэвшигчдийнхээ чадлыг шалгаж 100 саяын босго зарласан. Энэ нь ч нэг ёсондоо шулуухан байсан. Юу хийх, юунд зарцуулахаа ил цагаан хэлсэн. Харин жижиг намууд, ханлиг эвслүүд л санхүүгээ хэрхэн босгох нь сонирхолтой байна.

Шударга ёсыг сэргээж, Шинэ Монголыг бүтээнэ хэмээх уриатайгаар сонгуульд орж буй “ШИНЭ ЭВСЭЛ” тэр дундаа Ж.Батзандангийн “ШИНЭ НАМ” эхнээсээ л мордохын хазгай болж, тарж бутарсан. Харин ултөрд орчих гэсэн хүсэлтэй хүмүүсээ сэмээрхэн шоглож гомдоосон байж болзошгүй юм. Учир нь нэр дэвшигч нараас тус бүр 25 сая төгрөг намын үйл ажиллагааны зардал гэж хурааж авчихаад юунд зарцуулсан нь тодорхойгүй үрэн таран хийсэн байж болзошгүй нэгэн баримт дэлгэгдлээ.

Тус намынхан УИХ-ын сонгуульд нэр дэвших сонирхолтой хүн бүрээс 25 сая төгрөг авсан аж. Гэвч тэр мөнгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа учраас намын гишүүд нь бухимдаж, мөнгөний зарцуулалтыг тодорхой болгожээ. Гэтэд Баянзүрх дүүргийн 23-р тойрогт нэр дэвшиж байгаа “ШИНЭ НАМ”-ын дэд дарга Ш.Батсамбуу, Ц.Баттуяа нар нь Сонгуулийн тухай хууль зөрчиж, бусдад мөнгө тараасан нь баримт нь цахим орчинд тархаад байна. Энд тэндхийн намаас цуглуулж байгуулсан “ШИНЭ НАМ” ийнхүү жил  ч бололгүй бутарч байгаа нь харамсалтай юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.69.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.