УИХ-ын сонгууль гурван хоногийн дараа болох гэж байна... МАНай Баянхонгорын шинэ нэр дэвшигчид маань битүүхэн догдолж байгаа бол хууччуул нь яаж “ганц нэг царцаа” нисгэчих вэ гэх мэтийн хорон муу юм бодоод сууж байгаа. Баянхонгорт энэ жил өрсөлдөөн ширүүн болно. МАН-ын гурван нэр дэвшигч бол УИХ, ЗГ-т суудалтай учраас бяртай байгаа. Гэсэн ч АН-ынхан илүү хүчтэй байна. Залуучууд П.Нүрзэд, А.Адьяасүрэн нарыг илүүтэй дэмжиж байгаа. Харин бие даагч Д.Мөнх-Эрдэнэ бол Монгол даяар танигдчихсан “амьтан”. МАХН-ын Э.Содномжамц гуай бол насаараа төрд зүтгэсэн, удам дагасан ТӨРИЙН ХҮН.
Төрийн хүнийг төрд нь гаргавал тэр их зүйлийг хийнэ. Туршлага, зангараг, нутаг амь, хамгийн гол нь ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ хүн. Э.Содномжамц гуай бол эд жагссан насан дээрээ төрсөн нутгаасаа төрийн сонгуульд анх удаагаа НЭР ДЭВШИЖ байгаа. Түүнд худлаа хэлэх шалтгаан, хулгай хийх ухаан огт байхгүй. Харин жаахан мөнгийг яавал олон хүнд хүртээх вэ гэсэн сэтгэл, бодол бий... Төрд олон жил зүтгэсэн учраас хаана ямар алдаа байдгыг сайн мэднэ. Түүнээ засаж залруулах гэж зүтгэж яваа ийм л эгэл хүн.
Элэнц өвөө нь, өвөө нь, аав нь, өөрөө гээд тэр дөрвөн үеэрээ төрд зүтгэж яваа хүн юм. Цагдаагийн хангамжийн газрын мэргэжилтэн, Газрын тосны газрын санхүүгийн газрын мэргэжилтэн, санхүү төрийн сангийн газрын дарга, ЭМҮИС-ийн санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга гээд тэр төрийн бүх салбарт энгийн ажилтнаас дарга, захирал хүртэл шатлан дэвшиж, чин шударгаар, хоёргүй сэтгэл, холч ухаанаар хүрсэн төрийн хүн. Тийм учраас ТӨРИЙН ХҮНИЙГ ТӨРД нь илгээгэрэй БАЯНХОНГОРЧУУДАА...
Түүнд арвин туршлага, өндөр соёл, гүн ухамсар, гүнзгий мэдлэг, чин сэтгэл, тууштай зүтгэл бий. Тэр бусад шиг тендер аваагүй, концессдоогүй, казино тоглоогүй, бидон, гар утас тараагаагүй. Тэр бусад шиг агаарын зүйл ярьж амьдралаас тасраагүй, хэн нэгнийг харлуулж, борлуулсангүй. Төрийн мөнгөөр хийснийг өөрийн мөнгөөр хийсэн гэж рекламдаж, тууз хайчилсангүй. Тэр зүгээр л ӨНДӨР ТӨРДӨӨ ЗҮТГЭЖ, ӨРГӨН ОЛОНДОО үйлчилсэн "ТӨРИЙН БООЛ" юм. Тэр эх орноосоо урваж, эхнэр хүүхдээсээ салсангүй. Бусад шиг мөнгө хүүлж, ядарсан иргэдээ шулсангүй. Элссэн намаасаа урваж, хэлсэн үгнээсээ буцсангүй. Тэр зөв бүхнийг алга ташин дэмжиж, буруу бүхэнд харцаа хүртэл харамлаж чадсан.
Тэр ядарсан иргэний төлөө цусаа цөсөө агштал шаналж, ялзарсан эрх мэдэлтнүүдийн өөдөөс цусаа буцалтал тэмцэж өнөөдрийг хүрсэн хүн. Түүнд итгэж болно. Тэр бол ТӨРИЙН ХАР ХҮН...
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин