УИХ-ын сонгуулийн санал хураалт албан ёсоор дуусаж, СЕХ-оос эцсийн мэдээллийг хүргэхээр зэхэж, шинээр томилогдоод байгаа 76 нэр хүнд УИХ-ын гишүүний түр үнэмлэх гардуулахаар болоод байгаа. Санал хураалтын өдөр Монгол Улсын Төрийн тэргүүн, Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ард түмэнд хандан хэлсэн үгэндээ... “Дэлгүүрээс бид бараа авахдаа хугацаа дууссан эсэхийг нь ялгаж, салгаж авдаг. Яг тийм сонголт хийгээрэй. Сайн цензурдаж саналаа өгөөрэй” хэмээсэн юм. ЭНэ дагуу санал өгөхөд өнөөгийн эрх баригч хүчин МАН олонхийн суудал авч, сөрөг хүчин АН бүлэг байгуулах хэмжээнд суудал авлаа...
Ямар ч сонгууль болно тэр болгонд ямар нэг аргаар гараад ирдэг дархан эрхтэй ганц хүн байсан нь 2020 оны сонгуульд ялагдал хүлээчихлээ. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг байдаггүй ээ гэж.... Цэндийн Нямдоржийн хувьд одоо улстөрөөс явах цаг нь болсон. Насаараа сайд хийж, орондоо хууль засаж, олон шорон бий болгосон түүний гавьяаг төр засаг аль дээр үнэлж ГАВЬЯАТ ХУУЛЬЧ болгосон. Ус нутаг Увсаасаа, нийслэлд Хан-Уулаас хэд хэдэн удаа гарсан тэрбээр энэ удаад УИХ-ын 16-р тойрог ОРХОН аймагт нэр дэвшээд ялагдал хүлээн КАРЬЕАРАА дуусгалаа. Долоон удаа дараалан УИХ-д сонгогдсон тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хүүгийнхээ бизнесийг хэд хэдэн удаа шахаж байсан НҮГЭЛ НЬ НҮДЭЭРЭЭ гарч, ялагдсан байж ч болох. Муу үйл модон улаатай гэж энэ.
Ц.Нямдоржтой адилхан Монголын улстөрд насыг илээсэн ганц нэр цэвэр хүн бол Данзангийн Лүндээжанцан гуай байсан ч 2020 оны сонгуулийн снал хураалтад Баянгол дүүргийн Засаг дарга хатагтай С.Одонтуяад өвдөг шороодлоо. Аливаа зүйлд хуулийн гаргалгаа хийж, түүнийгээ ул суурьтай тайлбарладаг, аливаа албан тушаал, эрх мэдэлд шунадаггүй, нэр мөр цэвэр, хорхойд ч хоргүй, гэмгүй улстөрч хүн энэ удаад улстөрийн замналаа өндөрлүүлж байна. Тэрбээр УИХ-ын дарга, УИХ-ын харьяа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга гээд яг парламентын гал тогоог хариуцан ажиллаж байсан нэг юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулах их ажлын бөгтийсөн нуруундаа үүрч гарсан, ачааны хүндийг үүрсэн гол хүн. Тиймдээ ч намын даргаасаа Баянголд нэр дэвших эрхээ өвөртөлсөн байдаг. Харамсалтай нь тэбрээр ялалт байгуулж чадсангүй. Ж.Ганбаатар, Х.Ганхуяг, С.Одонтуяа нарын залуучууд энэ тойргоос гарч ирсэн нь “ИРЖ ЯВАА ЦАГИЙН ДУУГ ХАРЬЖ ЯВАА ХҮН ДУУЛДАГГҮЙ” гэдгийг аргагүй нэг бодогдуулав.
Ардчилсан намынхан үндсэндээ 2016 оноос 2024 он хүртэл найман жил гудамжинд лааз өшиглөх хувь тавиланд уналаа. Үүний эхлэл нь тухайн үеийн АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдоос шууд эхлэлтэй гэж болно. Бусдад дээрэлхүү, дооромжилсон өнгө аясаар хаанддаг, хүний сайныг бус алдааг нь олзолж шоолдог, хумсаа нуусан муур шиг дотуур санаатай ч гэмээр этгээд авиртай хүн бол З.Энхболд.
Улсад ч, УИХ-д ч, намдаа ч нэр хүнд муутай. Залуучуудын боломжийг дээрэмдэж авсан тэрбээр энэ удаад Баянзүрх дүүргийн 22-р тойргоос нэр дэвшээд харамсалтай нь Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаярт ялагдал хүлээсэн юм. Сонгуулийн санал хураалт эхлэхийн урд өдөр тэрбээр штаб дээрээ Цагдаагийн байгууллагын тусгай үүргийн нэгэн ажилтанг “АН ялж байгаа болохоор МАН-ынхан цагдаагаар айлгаж байна. Би чамд ял төлөвлөсөн байгаа. Чамайг яллаж байж санаа амарна” гэх мэтээр уурсан, бухимдаж, дурак, тэнэгээр нь дуудаж суусан ч мань эр сургийн бараагүй хол хоцорлоо.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин