Сонгуулийн сурталчилгааны өмнөхөн бараг л Ерөнхий сайд болчихсон, төсвийн хуваарилалт хийчихсэн, бүүр ярих юм бол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл нэр дэвшинэ хэмээн мөрөөдөж явсан улстөрч бол Р.Амаржаргал гуай юм. Тэрээр сонгогдох юм бол Ерөнхий сайд болохдоо бүрэн итгэчихсэн, улмаар танхимынхаа сйад нарыг томилчихсон, "ӨСӨЛТИЙН ЗАСГИЙН ГАЗАР" гэдэг нэр өгчихсөн, коронавирусийн дараах эдийн засгийн алхамаа хийчихсэн, өрх бүрд өсөлт аваад ирчихсэн байсан. Даанч их санасан газарт есөн шөнө хоосон гэгчээр түүнийг Сүхбаатар дүүргийнхэн сонгосонгүй...
1996-2000 оны Засгийн газрыг "Ардчилсан эвсэл" ялалт байгуулж байхад хувь заяаны тохиолоор азаар Ерөнхий сайд болсон нэгэн. УИХ-д хэд хэдэн удаа суугаад үзчихсэн тэрээр энэ сонгуулийн ялагдалд нэг их гонсоохгүй байх. Гэхдээ Өсөлтийн Засгийн газрын тэргүүн болно гэж зүүдэлж, мөрөөдөж байсан нь ийнхүү талаар болсонд сэтгэл дундуур байгаа байх даа хөөрхий... Тэрбээр Монголчууд бид 30 дахь жилдээ, 8 дахь УИХ-ын сонгуульдаа амжилттай оролцож төрийн эрх, түмэн олны итгэлийг нэгээс нөгөөд тайван замаар шилжүүлэн өглөө. Энэ бол Ардчилсан хувьсгал, Ардчилсан иргэн, Ардчиллын төлөөх намуудын үнэт зүйл, үзэл бодол, үйл хэргийн бодит илрэл юм.
Сонгуульдаа идэвхтэй оролцсон иргэн бүрт, өсөлтийг өөрийн үүдээрээ оруулсан өрх бүрт, өрсөлдсөн улс төрийн нам, улс төрч бүрт, өөрийг минь дэмжсэн санал бүрт, өдөр бүр Ардчилсан нам, Ардчилсан намаас нэр дэвшигчдийн төлөө ажилласан ухуулагч, шадар туслах, менежер, анхан дунд төв намын улс төрийн ажилтан бүрт, Ардчилсан намын удирдах бүрэлдэхүүнд, өөрийн хань, үр хүүхдүүддээ баярласан сэтгэл, бахадсан догдлолоо үүгээр илэрхийлэн мэхийн ёсолъё. гэжээ...
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин