Хамгийн зөв сонголт хийсэн аймаг бол Орхон аймаг
Хөвсгөлчүүдийн хуучин сонголт
2016 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймгаас сонгогдсон МАН-ын гурван гишүүн энэ удаагийн УИХ-ын сонгуульд багаараа хүчээ нэгтгэж дахин улиран сонгогдлоо. Харин онцлох зүйл нь “Ард Түмнээ Хайрлая” намын дарга Л.Гүндалай 17500 хүний санал авч дөрөвт давхисан. Түүнийг хамгийн бага төсвөөр сонгуульт ажлаа хийсэн нэр дэвшигч хэмээн өргөмжлөөд байсан. Тайландын Нийслэл Бангкок хотоос нэр дэвших үнэмлэхээ авч, сонгуульт ажлаа эхлүүлсэн тэрээр Нэр дэвшсэн тойрогтоо очиж амжилгүй сонгууль дууссан. Гэсэн хэдий ч тэрээр Хөвсгөл нутгийнхний хайртай хүү гэдгээ харууллаа.
Нутаг орондоо үнэнч Ш.Адьшаа ялалт байгуулж, Нутаг орноосоо нүүр буруулсан С.Жавхлан өвдөг шороодвоо
Ховд аймагт 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялагдал хүлээсэн Ш.Адьшаа энэ удаагийн УИХ-ын сонгуульд тойргоо солилгүй дахин өрсөлдөв. Ялагдал хүлээсэн хэдий ч нутаг усандаа бүтээн байгуулалт хийсээр л ирсэн түүнийг нутгийнхан нь энэ удаад дуу нэгтэйгээр сонгов.
Ард түмний хайртай дуучин С.Жавхлан. 2012 оны УИХ-ын сонгуульд төрсөн нутаг Увс аймгаас нэр дэвшиж өвдөг шороодсон. Харин 2016 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшиж ард түмний итгэл хүлээн төрийн сэнтийд заларсан. Гишүүн болоод гай бололгүй, гавьяа байгуулалгүй дөрвөн жилийг өнгөрөөв. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд тэрээр АН-д элсэж аваад нутгийн дэвжээг зорьсон. Даан ч зорьсон ажил бүтэлгүйтэж тэрээр нутагтаа дахин өвдөг шороодож нутгийн арддаа гомдож ахиж нутгаа зорихгүй хэмээв.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин