Д.Мөн-Эрдэнэ, П.Галиндэв нарт ХҮРД ЭРГҮҮЛЭХ БОЛОМЖ нээгдлээ
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-06-27

Монголын улстөрийн хоёр гол хүчний нэг болох Ардчилсан намынхан хоёр сонгууль дараалан ялагдал хүлээлээ... Энэ нь ард түмэн тус намд итгэхгүй байгаагаас гадна сурталчилгааны үеэр бусдыг муучилж, харлуулж ярьсантай холбоотой байж болох. Түүнээс гадна Ардчилсан намд үзэл санааны хувьд бүрэн төлөвшөөгүй, намын гишүүд нь дарга даа итгэл өгөөгүйгээс болж ялагдсан. Мөн их хэмжээний мөнгө хурааж, нийгмийг бухимдалд хүргэсэн нь буруу байв.

С.Эрдэнэ дарга ч улсын хэмжээний лидер биш байв. Тэр зөвхөн Баянгол дүүргийн АН-ын хороонд л дарга нь байжээ. Сонгуульд ялагдсаны дараа намын дүрмийн дагуу хариуцлага хүлээлээ.

Одоо энэ нам шинэчлэгдэх цаг нь болжээ... Залуучууддаа итгэл хүлээлгэж, тэднийг туршлагажуулж, зоригжуулах нь чухал. Хэдийгээр 76 хүний 76 хувь нь залуучууд байсан ч тэд “АПУ”, “ХХБ”, “ЖЕНКО” гэсэн гурван компанийн төлөөлөл байсан учраас фракцийнхаа удирдлагуудын буруу тоглолт хийсэн.

С.Эрдэнийг намынх нь олон залуус хүлээн зөвшөөрдөггүй. Тэрбээр Ерөнхий сайдын алба ч хашиж чадахгүй хэмжээний улстөрч гэдгээ батласан. Тэрч ч байтугай П.Галиндэвийг давахгүй хэмжээний улстөрч аж. Тэрээр өөрийхөө хэр хэмжээг мэдэрч, намын даргын суудлаа дараагийн даргадаа хүлээлгэн өгөхөөс өөр аргагүй боллоо.

 Энэ намд угаас таван өөр үзэл баримтлалтай намуудын нийлбэр учраас нам доторх үл ойлголцол нь ил гарч байдгаараа онцлогтой... Энэ удаагийн сонгуульд намын даргатай муудалцаж, түүний эсрэг бие даасан залуучууд ч бий. Тухайлбал С.Эрдэнийг АН-ын дарга болсноос хойш хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг нь эрс эсэргүүцсэн Пүрэвдоржийн Галиндэв гэх залуу түүний тойрог болох Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшээд намын даргаа ялагдалд хүргэж, улмаар өөрөө ялалт байгуулаагүй ч С.Эрдэнээс илүү санал авч чадав.

Харин хөх хотын консул асан Даваагийн Мөнх-Эрдэнийн хувьд 100 саяын дэнчингээсээ болж намын даргатайгаа ам зөрсөн. Түүнд Ардчилсан намаас Баянхонгор аймагт нэр дэвших мандат өгөөгүй учраас бие даан нэр дэвшсэн. С.Эрдэнийг намын даргаа өгсөний дараа намдаа эргэж ирнээ гээд гарсан юм. Ардчилсан намын 2012-2016 онд эрх барьж байх үед намаа шинэчилье гэж намынхаа залуучуудыг уриалж байсан. Тэгвэл одоо тэдэнд боломж гарч ирлээ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.235.171)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.