УИХ-ын 2020 оны сонгууль ямартаа ч болдогоороо болж эрх баригч МАН 62 суудал авч 1990 оны парламентаас хойш анх удаагаа хоёр сонгууль дараалан ялсан анхны түүхийг бичиж, У.Хүрэлсүх МАН-ын 100 жилийн ойг нүсэр тэмдэглэхээр болов. Олонхийн суудал авсан нам одоо тоглоомын дүрмийг зохионо. Тэд ямар бодлого, ямар бүтэц байгуулахыг хэн ч хэлж мэдэхгүй. Өмнөх парламентад МАН-ын бүлгийн дарга байсан Д.Тогтохсүрэн улиран сонгогдохыг ч үгүйсгэхгүй. Эсвэл УИХ-ын даргын суудал зүүдлэж яваа ч байж магадгүй.
2016-2020 оны парламентад дутуу хагас бүлэгтэй байсан сөрөг хүчин энэ сонгуулийн хүчинд 11 гишүүнтэй болж албан ёсоор бүлэг байгуулах эрхтэй болсон. Цөөнхийн 11 гишүүний дунд хэн нь бүлгийг толгойлох, хэн нь УИХ-ын дэд дарга болох вэ гэдэг сунгаа явагдаад эхэлж. Угаас олон намын нийлбэр, ханлиг, татарууд ихтэй тус намынхан фракц бүрийн толгойлогч нар өөрсдийн хүнээ бүлгийн даргад дэвшүүлэхээр нам дотроо хор найруулж яваа сурагтай.
2016 оны сонгуульд ялагдсанаасаа хойш л шинэчлэлийн тухай үлгэр зохиосон тус намынханд энэ удаагийн сонгуулийн ялагдал нь бас том боломж ч байж мэдэх юм. Ямартаа ч албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-дахь АН-ын бүлгийн даргаар
2012-2016 оны парламентад Баянхонгор аймгаас сонгогдож, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан олноо “бидон” хэмээх нэрээрээ танигдсан Д.Ганбатын нэр яригдаж эхэллээ.
2016 оны сонгуульд АН-с нэр дэвшиж нутагтаа өрсөлдсөн ч М.Билэгтэд тахим буулгаж, түүнийг төрийн түшээ болох замыг нь зассан булган сүүлтэй, ноён нуруутай, төрийн албанд ээлж, эрэмбэ байдгыг тод харуулж чадсан улстөрч юм. Ялагдсаныхаа дараа тойргоо орхиогүй. Байнга тойлж, нүүрс түлээ, сургалтын тэтгэлэг, 40 бидон тараасаар өнөө жил ахин УИХ-ын гишүүн болсон. 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газар унасаны дараа Ч.Сайханбилэгийн өмнүүр Ерөнхий сайд болох гэж санаархаж ч амжсан. Ер нь түүний толгойд төрийн томоохон албан тушаалд хүрчихье гэсэн бодол байдаг гэдгийг хэлэхэд буруудахгүй.
Харин сөрөг хүчнээс заавал нэг хүн УИХ-ын дэд дарга болдог хуультай. Энэ дагуу АН-ын бүлгээс УИХ-ын дэд даргын сунгаанд Баянгол дүүргийн засаг даргаар ажиллаж тус дүүргээсээ сонгогдон УИХ-ын гишүүн болсон хатагтай С.Одонтуяа сонгогдох тухай яриа хэдийнэ гарсан байна. Хэрэв энэ яриа үнэн бол МУ-ын түүхэнд анх удаа УИх-ын дэд даргаар эмэгтэй хүн ажиллахнээ. Түүний хувьд эмэгтэй хүний эрх, жендерийн тухай асуудлаар дуу хоолойгоо хүргэсээр ирсэн АН-ын лидер эмэгтэйчүүдийн нэг юм.
2016 оны сонгуульд АН-с нэр дэвшиж нутагтаа өрсөлдсөн ч М.Билэгтэд тахим буулгаж, түүнийг төрийн түшээ болох замыг нь зассан булган сүүлтэй, ноён нуруутай, төрийн албанд ээлж, эрэмбэ байдгыг тод харуулж чадсан улстөрч юм. Ялагдсаныхаа дараа тойргоо орхиогүй. Байнга тойлж, нүүрс түлээ, сургалтын тэтгэлэг, 40 бидон тараасаар өнөө жил ахин УИХ-ын гишүүн болсон. 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газар унасаны дараа Ч.Сайханбилэгийн өмнүүр Ерөнхий сайд болох гэж санаархаж ч амжсан. Ер нь түүний толгойд төрийн томоохон албан тушаалд хүрчихье гэсэн бодол байдаг гэдгийг хэлэхэд буруудахгүй. Тийм учраас УИХ-ын дэд даргын албан тушаал бараг таарах юм.
Тэднээс гадна АН-ын бүлгийн даргад УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ, Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурь нарын нэр эрчимтэй яригдаж байгаа юм байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин