Ерөнхийлөгч Х.Баттулгын хувь эзэмшдэг “Женко тур бюро” ХК –ийн салбар "XIII зуун" цогцолборт улсын төсвөөс ГУРВАН ТЭРБУМ төгрөг төсөвлөж, улсын баяр наадмыг тэмдэглэхээр болсон. Учир нь Дэлхий нийтийг хамраад буй Коронавирус цар тахлаас болж Монголчууд Үндэсний баяр наадмаа үзэгчгүй, цомхон хэмжээнд зохион байгуулахаар болоод байгаа юм.
Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам ирэх долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот, 21 аймаг, 339 суманд нэгэн зэрэг буюу долдугаар сарын 11-12-нд зохион байгуулахаар болсон. Энэ жилийн наадмыг Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “XIII-р зуун цогцолбор”-т хийхээр болсон. Улсын баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны зардалд улсын төсвөөс ГУРВАН ТЭРБУМ төгрөг тусгаад байгаа. Уг мөнгө нь баяр наадмын нээлтийн ёслол, түүнд шаардлагатай техник хэрэгсэл, хамт олны цалин урамшуулал, тог цахилгааны мөнгө, бөхчүүдийн бай шагнал бүгд багтдагаас гадна талбайн тохижилт үйлчилгээ багтах юм. Энэ жилийн баяр наадмын ерөнхий найруулагчаар "ХЕРО ИНТЕРТАЙМЕНТ"-н ерөнхий найруулагч Б.Баатар ажиллах юм. Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын гарын хүн гэдэг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгын пи-ар багийг ахлаж, ялалтад хүргэсэн тэрбээр дараа нь Ерөнхийлөгчийн Кино урлагийн бодлогын зөвлөх хэмээх албан тушаалаар шагнагдсан. Тэдний холбоо аль 2012 оноос эхлэлтэй бөгөөд "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг бэлтгэж эхэлснээрээ танигдсан.
“Женко тур бюро” ХК -ийн доторхой хувийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эзэмшдэг. Түүний 2019 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-с иш татав.
Тэгвэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах газар нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэдлийн “XIII зуун цогцолбор” жуулчны бааз юм. Уг жуулчны бааз нь Бүтээн байгуулалтын ажил 2005 оны 08-р сараас эхэлсэн бөгөөд нэгдсэн төлөвлөгөө, системийн дагуу хөгжсөөр 2006 онд эхний хэсэг ашиглалтад орж, 2008 он гэхэд бүрэн хэмжээгээр байгуулагдаж дууссан юм. “Женко тур бюро” ХК-ийн гүйцэтгэх захиралаар Ерөнхийлөгч Х.Баттулгын албан ёсны эхнэр Цэндийн Энхтуягийн төрсөн дүү Цэндийн Энхсайхан ажилладаг бол Х.Баттулгын эгч Х.Цэндбаяр, албан ёсны эхнэр Ц.Энхтуяа, охин Б.Намуун нар хувьцаа эзэмшиж, ТУЗ-д нь ажилладаг байна. Ингээс бодохоор “Үндэсний их баяр наадмын ГУРВАН ТЭРБУМ” төгрөгийг Ерөнхийлөгч хамаатан садан ах дүүстэйгээ хуваагаад хүртэх боломж бүрдсэн гэж ойлгож болохоор байна...
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин