У.Хүрэлсүхийн танхимд Ж.Энхбаяр, Д.ОЮУНХОРОЛ, Я.Содбаатар нарын ТУРШЛАГАТАЙ парламентчид багтах уу
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-07-06

Сонгууль болдогоороо болж, амьдрал үргэлжилдэгээрээ л үргэлжилж байгаа. Харин хамгийн асуудалтай ганц хүн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу бол тэрбээр өөрийнхөө танхимын гишүүдийг өөрөө бүрдүүлэх ёстой. Гэвч ацан шалаанд орчихсон. 2020 оны сонгуульд нэр дэвшүүлээгүй хэддээ сайдын болон агентлагын даргын суудал өгнө гээд тохирчихсон. Гэтэл хамтдаа явж байгаад сонгуульд ялагдсан хэд нь ч бас хоосон хоцорчихгүйн тулд хаалгыг нь сахиастай. Ядаж байхад Ерөнхийлөгчийн нөлөө гэж бас нэг юм бий... Хулгарын хэлснээр гурваас дөрвөн сайдыг нь өгчихмөөр... Алсаа бодвол тэр нь дээр. Гэвч намаа бодвол тас зөрмөөр ч юм шиг. Ардын намд хийдгээ хийчихсэн, авдагаа авчихсан ахмадууд одоо чөлөөндөө гарч, ганц нэг улс руу Элчингээр явж, зарим нэг агентлагын залуу улстөрчдөд зааж зөвлөөд суумаар юм... Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж байх ёстой. Гэтэл дээрх ах нар сайдын суудлын төлөө хөлөө хугалахаас ч наахнуур хөөцөлдөн чичэрч, хор найруулж яваа сурагтай.

Харин тэдний оронд дахиад нэг удаа УИХ, Засгийн газарт ажиллаад үзчих боломжтой, туршлагатай, нас залуу хүмүүсдээ боломж олгох хэрэгтэй. Тухайлбал Д.Оюунхорол, Ж.Энхбаяр, Т.Ганди нарын 60-70 оны хүмүүсээр Засгийн газраа бүрдүүлбэл оновчтой. Албан ёсоор тодорхой болоогүй байгаа ч УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарт нэг нэг сайдын суудал олгохоор болсон тухай яриа гараад байгаа. Тэдэнтэй хамт Д.Оюунхоролыг сайд болгоно гэсэн сураг байна. Д.Оюунхоролын хувьд дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр, хоёр удаа Байгаль орчны сайдаар томилогдож байсан. МАН доторх эмэгтэйчүүд дотроос хамгийн олон жил түшэлцсэн, гавьяат багш, мэргэшсэн улстөрч эмэгтэй.

Тэр АН-ын үед ч Засгийн газарт намаа төлөөлөн сууж байсан улстөрий арвин туршлагатай эмэгтэй. Одоо түүнийг шинэ Засгийн газарт өмнө нь ажиллаж байсан салбарыг нь удирдуулбал У.Хүрэлсүх жинхэнэ “КОК” авна. Учир нь тэрээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын гол эхлэлийг тавилцсан, байгалийн нөхөн сэргээлтийн аяныг амжилттай эхлүүлсэн, хэлэх үгтэй, хийсэн зүйл, санаачилсан ажилтай нэгэн мөн. 2017 оны 03 дугаар сард Байгаль орчны сайдын хувьд “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-өө Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар батлуулсан нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын хэрэгжүүлсэн Улаанбаатар хотын утааг 50 хувь бууруулсан бодит ажлын эхлэл байсан юм. Байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэх төсөл хөтөлбөрийг дэмжих зорилгоор байгуулахаар бэлтгэл ажлыг нь хангаж буй "Ногоон зээлийн сан"-ийн байгуулсан. Энэхүү сан нь олон улсын томоохон байгууллагуудаас хөрөнгө оруулалт татах замаар ажлаа эхлүүлэх бөгөөд улсын төсөвт ямар ч дарамт болохгүй, менежментийн багийг сонгон шалгаруулалтаар сонгоно гэдгээрээ хорооны гишүүдийн зүгээс дэмжлэг хүлээсэн юм.

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж батлуулснаар хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажил эрх зүйн хувьд бодитойгоор өөрчлөгдөв. Ингэснээр хууль бус мод бэлтгэгчдэд хүлээлгэх хариуцлага өндөржиж, иргэдийн оролцоо нэмэгдэн, мэдээлэл өгсөн, илрүүлсэн сайн дурын бүлэг,цагдаагийн албан хаагчдад урамшуулал олгох санхүүжилтийн эх үүсвэр тодорхой болж, тавих хяналт эрс сайжрах нөхцөл бүрдэж байна. Мөн хууль бус мод бэлтгэлд тавих хяналтыг сайжруулахаар салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий зөвлөл байгуулж ажиллуулсан нь бодитой үр дүнгээ өгчээ. Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа тэрбээр “Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 18 хувийг улсын тусгай хамгаалалттай газар нугат эзэлдэг бөгөөд үүнийг 30 хувьд хүргэх төлөвлөгөөтэй байгаа” гэдгийг онцолсон. Энэ бол Монгол эх орны, газрын аюулгүй байдалд хамааралтай онцгой заалт мөн. Сайдын хувьд Байгаль орчны салбарт энэ мэтчилэн хэрэгтэй олон чухал ажлуудыг эхлүүлсэн, гүйцээсэн. Харин улстөрчийн хувьд зарчимтай, эрчүүд шиг урваж шарвадаггүй нэгэн.

МАН дотроо хоёр хуваагдаж М.Энхболдыг огрцуулах үйлсэд дийлэнх нь зүтгэж байхад Ц.Цогзолмаа, Д.Оюунхорол нар л түүнийг хамгаалж, хүчтэй дуугарч чадсан. Тэр намаасаа, нөхөөрөөсөө урваж байгаагүй нь хэр зэрэг тууштай, үнэнч улстөрч вэ гэдэг зангарагийг нь харуулж байна. Мөн тэбрээр Монголын ард түмэн, татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас мөнгө зээлээд ББСБ-аар дамжуулж мөнгө угаасан улстөрчид болох ангийнхаа, намынхаа нөхдүүдийг эрс эсэргүүцсэн. Энэ нь шударга бус зүйлийн төлөө үгээ хэлж, тэмцэж чаддагаа илэрхийлсэн.  

Хүн төрөлхтний оюун санааны хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 1999 онд "Бурхан багшийн Их дүйчэн" өдрийг олон улсад тэмдэглэлт өдөр болгон, дэлхийн 198 гаруй гишүүн улсад Бурхан багшийн сургааль номлолыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж, салан тусгаарлалтгүй, энхтайвнаар эв нэгдэлтэй зэрэгцэн оршихыг уриалсан билээ.

Д.Оюунхорол нь УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын хувиар Монгол улсад "Бурхан багшийн Их дүйчэн" баярын өдрийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр УИХ-ын Чуулганаар нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдөр болгон хуульчлан баталж, энэ өдрийг буяныг хурааж, нүглийг тэвчих, сайн үйлсийг дэлгэрүүлэх, буяны хөрөнгийг сэтгэлдээ үүсгэн, дэлгэрүүлж, ард түмэн оюун санаагаар нэгдэн, соёл заншил, өв уламжлалаа үр хойч үедээ уламжлан үлдээх өдөр болгосон. Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Сүм хийдийн харилцааны тухай хууль, Үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын үндсийг сууриа болгон энэ өдрийг баярын өдөр болгох дээрх хуулийн төслийг санаачилж, батлуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн

Монгол төрийн бодлогод хамгийн чухал зүйл нь “МОНГОЛ ХҮН”. Монгол хүн эх орныхоо хаана ажиллаж, амьдарч байгаагаас үл хамааран эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг авах, эрүүл мэндээ хамгаалуулах хүний эрхийг баталгаажуулахад тодорхой хувь нэмэр оруулах зорилго бүхий Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлуулсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.90.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.