МАН Ө.Энхтүвшингийн гэр бүлд ӨРТЭЙ байж болох ч Монголын ТӨР ӨРГҮЙ шүү. Ерөнхий сайд аа...!!!
Төрийн эрх барьж буй Монгол Ардын Нам Өлзийсайханы Энхтүвшингийн гэр бүлд асар их өртэй бололтой. Тэр хүн насаараа сайд, гишүүн, улстөрийн алба хашлаа... 10 хоногийн өмнө хүртэл Шадар сайдаар ажиллууллаа. Гэвч Үхэхдээ ҮХЭР БУУГАА ТАВИНА гэгчээр албан тушаалаасаа зүгээр ч нэг буучихаагүй бололтой. Өөрийн төрсөн хүү Золбоогоо ДЭД САЙД -ын суудалд залчихаад амарч байна. Монголын төр Ө.ЭНХТҮВШИН гэж хүний ТАЙВШРУУЛАХ ЭМ, ЗҮРХНИЙ ДУСААЛГА УУ... МАН-ынхаан боль боль!!! Ө.Энхтүвшин гэж хүн Монголд ч, Монголын төрд ч ямар гавьяа байгуулсныг мэдэхгүй. Ямар ч байсан албан тушаал өгөхгүй болохоор уурладаг. Уурлахаараа уйлан дуугардаг. Уйлан дуугараад захиа бичдэг. Бүр болохгүй бол шударгын дүрд орж жигүүр энэ тэр байгуулаад гүйчихдэг. Үр дүнд нь насаараа ТӨРИЙН САЙДААР ажилласан байх.
Э.Золбоо 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 2000 онд Улаанбаатар хотын 1 дүгээр дунд сургууль, 2007 онд АНУ-ын Индианнагийн их сургууль, 2020 онд АНУ-ын Лос Анжелес хотын Пеппердинийн Их Сургуулийг тус тус төгссөн. Улс төр судлаач мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 2007-2008 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт мэргэжилтэн, 2008-2010 онд Блүүмингтон ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2008-2012 онд ХУД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2012-2015 онд Блүүмингтон ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2014-2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2015-2018 он хүртэл НАМЗХолбооны Дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, 2018 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна.
Түүнийг аав нь шадар сайд байхдаа хүүгээ арын хаалгаар АВЧ ИРСЭН гэх яриа бий.Тодруулбал КОРОНА-гаар ирэх тусгай үүргийн онгоцоор ирэхэд олон хүн дургүйцсэн ч цөөнгүй нь залуу гэр бүл, нялх нойтон хүүхэд байгаа байлгүй гэж нэг их юманд бодоогүй. Гэтэл аав нь хүүгээ сайд, хүү нь аавыгаа дагаад сайд болох санаатай зовсон зүдэрсэн хүмүүсийн өмнүүр зүтгэж ирсэн байх юм. Ө.Энхтүвшингийн 50 хувийг нь эзэмшдэг СОБУ компани бүтэлтэй бүтэлгүй чөлөөт бүсүүдэд хамгийн том газар эзэмшдэг, тэрхүү эрхээ 25 жилээр сунгуулж дөнгөсөн бөгөөд өнгөрсөн онд өөрийн биеэр ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ УИХ-д өргөн мэдүүлж, батлуулсан нь яг үнэндээ хууль ёстой оронд цэвэр ашиг сонирхлын зөрчил юм. Техникийн захыг нь нүүлгэ гэхэд ч түүний ӨГӨӨМӨР захыг хэн ч хөдөлгөж чаддаггүйг нь төрийн албаныхан мэдэхтэйгээ болсон.
Монголын ЧӨЛӨӨТ БҮСИЙГ ЭНЭ ГЭР бүл мэднэ. Тэд хамгийн их газрыг нь эзэмшдэг. Мөн уйлаад, уурлаад захиа бичээд чанга дуугарахаараа айлгаад төрийн сайдын албыг хашдаг. Энэ удаад магадгүй МАН-ыг өтөлснөөрөө айлгасан байх. Насаараа төрд зүтгэчихээд ҮНЭМЛЭХҮЙ ИХ БИЗНЕСИЙГ бий болгосон энэ хүний болон бусад ийм паразитуудын үргэлжлэл төрийг удирдана гэхээр үнэндээ ИЧИЖ БАС ГУТАРЧ байна. МАН өнөөдөр үнэмлэхүй ялсан, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүчтэй лаг байж болно. Бас намаа, өөрийгөө, өөрийнхөө багийг доромжлуулахгүй гэж төрийн сэнтийгээс бусдыгаа дээрэлхэж болно. Гэсэн ч эцсийн бүлэгт хүмүүс энэ мэт хөгийн шийдвэр гаргах тусам тань бухимдана. Тэгээд эсэргүүцнэ. Тэгээд жагсана, тэмцэнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.175.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин