Хэрэг хуучирдаггүй гэдэг. Тэр тусмаа Оюутолгойн ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ бол Монголын улстөрд хэзээ ч хуучрахгүй сэдэв. Нэлээн дээр үеийн, Оюутолгойн гэрээг анх баталж байх үеийн бололтой!
УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Баяр хоёр гал гартал хэрэлдэж байж!
С.Эрдэнэ: Би Оюутолгойн гэрээг эсэргүүцээд байгаа юм биш. Хоёр талдаа ашигтай гэрээ хийе л дээ. Бид баялгаа өгч байж яагаад менежментийн зардал гэх мэт илүү, дутуу зардлыг хариуцах ёстой юм бэ. Энэ янзаараа бол Монгол Улс хэзээ ч ноогдол ашиг авахгүй юм байна.
С.Баяр: Олон улсын жишиг нь тийм байдаг юм билээ. Мөнгөгүй улсын зовлон шүү дээ.
С.Эрдэнэ: Оюутолгойн гэрээг боловсруулах асуудал дээр Зоригт сайд маш хариуцлагагүй ажилласан. Энэ асуудлаар би УИХ-д Зоригт сайдыг огцруулах асуудлыг хоёр удаа оруулсан ч МАН-ынхан та нар хамгаалаад авч үлдсэн. Ийм хариуцлагагүй, эх орныхоо эрх ашгийн эсрэг хийсэн гэрээг батлуулсан хүмүүс хариуцлагаа хүлээгээрэй!
С.Баяр: Ерөнхий сайдын хувиар би энэ асуудлыг Хар толгойгоороо хариуцна.
С.Эрдэнэ: Чиний хиртэй толгойгоор монголчууд юугаа хийх юм бэ. Баялгаа л зөв зүйтэй авч үлдэж ашиглах хэрэгтэй байна штээ... Энэ мэтээр 2009 оны УИХ-ын чуулганаар Оюутолгой төслийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болж байв.
Ингэснээр “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл”-г 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр буюу одоогоос яг 10 жилийн өмнө УИХ-ын чуулганы хуралдаанаар баталж байжээ. Тухайн үед УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн удирдаж байсан парламентын 49 гишүүн энэ санал хураалтад оролцсоноос 31 гишүүн буюу хуралдаанд оролцсон гишүүдийн 63,3 хувиар дэмжиж байжээ.
Одоо энэ цаг үед “Оюутолгойн гэрээ муу, ашиггүй болсон” хэмээн дуугардаг Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, С.Бямбацогт, З.Энхболд, Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл дэмжиж байжээ.
Оюултолгойн гэрээний дараа Дубайн гэрээ гэгчийг хйиж Монголчуудад ирэх байсан ашгийг 2047 он хүртэл хойшлуулах засварын ажлыг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хийв. Үүнтэй нь холбоотойгоор 2016 оноос эхлэн түүнийг Эрүүгийн хэрэгт холбогдогчоор татаж саатуулж хүртэл үзэв. Арга буюу чөлөө өгч эмчилгээнд явуулсан ч АНУ-д бүгээд байгаа юм. Харин түүний хатрагч С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт шүүхээс ХОРИХ ЯЛ оноочихлоо.
Тэднийг Дубайн гэрээний хэргээр ийнхүү буруутгав. Тэгвэл Овоо босгоогүй бол шаазгай хаана нь суух вэ гэж үгтэй. Эхлээд Оюутолгойн гэрээг байгуулаагүй бол Дубайн гэрээг яахын байгуулах билээ. Тэд зүгээр гадны хөрөнгө оруулагчдыг татах, эх орондоо нүүрлэсэн эдийн засгийн хямралыг давахын тулд байж болох хамгийн боломжтой хувилбарыг сонгосон нь хожим ял үүрэх нөхцөл болов.
Үнэхээр тэднийг буруутай гэж шүүх үзэж байгаа юм бол энэ төслийг эхлүүлэхийг дэмжсэн 2008 оны парламентын гишүүд, С.Баярын Засгийн газрын бүх гишүүдэд хариуцлага тооцох ёстой. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх зарчим бий байх аа...
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин