Түүхч мэргэжилтэй, сэтгүүлчийн ажил хийж явсан Ө.Энхтүвшин улс төрд тодрон гарч ирсэн нь 1996 он.
Тодруулбал тухайн үеийн МАХН ( Одоогийн МАН) УИХ-ын 1996 оны сонгуульд ялагдсаныхаа дараа намынхаа удирдлага, үзэл баримтлалыг бүрэн шинэчилж Намбарын Энхбаярыг намынхаа дарга болгосноос эхтэй юм.
МАХН-ын залуу дарга Н.Энхбаяр өөрийн хамтран зүтгэгч Ө.Энхтүвшинд ихээхэн итгэж байжээ гэдэг нь түүнийг намын нарийн бичгийн даргаар ажиллуулахын сацуу Улаанбаатар хотын МАХН-ын дарга, "Үнэн" сонины Ерөнхий Эрхлэгч зэрэг хэд хэдэн хариуцлагатай албан тушаалд хавсран томилж байснаас харагддаг.
Улмаар 2000 онд МАХН үнэмлэхүй ялалт байгуулсны дараа Ө.Энхтүвшин УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайдаар ажиллаж, Н.Энхбаяртай дөрөө харшуулан зүтгэв.
Гэвч УИХ-ын 2004 оны сонгуульд Ө.Энхтүвшин ялагдсан юм.
Үүнээс хойш харин Ө.Энхтүвшин өөрийн улс төрийн замнал дахь нэгэн шинэ мөчлөгийг эхэлсэн билээ. Энэ нь "албан тушаал шантаажлах".
УИХ-ын 2004 оны сонгуульд ялагдсан, албан тушаалгүй хоцорсон хэсэг улс төрчид нэгдэн МАХН дахь Уламжлал, шинэчлэл-Ардчилал шударга ёс" жигүүр гэгчийг байгуулж, Ө.Энхтүвшин удирдав.
Хоёр жил гаруй тэмцэгчдийн дүрд тоглосны эцэст тэрээр 2006 онд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын албан тушаалтай болсон юм.
Хамгийн сүүлийн нэгэн жишээ бол 2017 он.
Ө.Энхтүвшин Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалын төлөө У.Хүрэлсүхтэй өрсөлдсөн бөгөөд ялагдсаныхаа дараа шинэ Засгийн газарт орж ажиллахгүй гэсэн амлалт өгч, яагаад гэвэл би нүх болгонд шургадаг хүн биш хэмээн тайлбарлаж байв.
Гэвч түүнийг Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшүүлмэгц тэрээр амлалтаа мартан зүтгэсэн бөгөөд үүнд нь эгдүүцсэн
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан : ""Өнгөрсөн 30 жил улстөрд бугшсан идээ бээр, муу муухайгийн илрэл нь бол та. Тиймээс таныг дэмжихгүй. Ж.Эрдэнэбатын засгийн газрыг унагаана гэж гарын үсгээ зурсан. Ерөнхий сайдыг томилох үед орж ирээгүй. “Би нүх болгонд ороод байдаг хүн биш. Би Засгийн газарт орж ажиллахгүй” гэж хэлж байсан. Та ичиж амьдар. Зөнөж байгаа бол зөв зөнөх хэрэгтэй" хэмээж байв.
Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын 2020 оны сонгуульд Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлээгүй.
Гэвч тэрээр албан тушаалаа ашиглан, чартер нислэгээр өвчтэй, зовлонтой олон Монголчуудын өмнүүр очер дайруулан авчирсан хүү Э.Золбоогоо Барилга, Хот байгуулалтын дэд сайд болгуулсан. Төрийн ажлын ямар ч туршлаггүй хүүгээ дэд сайд болгосныг нь "За яахав, УИХ-д нэр дэвшээгүйнхээ оронд У.Хүрэлсүхээс авч буй төлбөр юм биз дээ" гэж улс төрийн хүрээнийхэн зэвүүцэнгүй байдлаар хүлээн авсан.
Гэтэл энэ бүхэн Ө.Энхтүвшинд хангалтгүй бололтой.
Монгол Улсаас Франц улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин элчин сайд болохоор МАН-ын удирдлагуудтай ярьж яваа гэнэ. Одоо арай хэтэрч байгаа юм биш үү?
Б.Энхтүвшин та ямар алтан загасны үлгэрийн эмгэн биш дээ. Эсвэл нүх болгонд шургахгүй бол байж чадахаа больчихсон "тарвага" болоо юу? та.Одоо больчих.
Залуусын хэлдгээр Ө.Энхтүвшин, миний хөгшин одоо болио!
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.6.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин