ЦАГААН ТООС бууруулах нэрийдлээр ЦАГААН ЗАХТНУУД халаасаа зузаатгадаг байх вий!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-11-27

Эрдэнэтчүүдийн эрүүл мэндийн “дайсан” болсон ЦАГААН ТООС сонгуулийн үед гэнэт асуудал болж хувираад аажимдаа мартагддаг. Эрдэнэт үйлдвэрийн уурхайн олборлолтын ЦАГААН ТООСОНД гол өртөж буй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Вокзал болон Говил багийн иргэд юм. Гэвч энэ нутгийн удирдлага болох Засаг дарга С.Батжаргал ЦАГААН ТООС бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад олигтой анхаарахгүй байгаа нь хачирхалтай. Иргэд нь хордож, арьсны, уушгины өвчтэй болж байхад тоохгүй, өөрийн ПИ-АР, дараагийн улстөрийн карьеараа бодож явдаг дарга байна гэхээр хачирхалтай санагдах нь тодорхой.

Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэхээр ТЭЗҮ боловсруулан ажиллаж байна. Энэхүү шинэ технологийг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан нэвтрүүлснээр цагаан тоосны дэгдэлт 90 хувь бууруулна гэж тоцсон байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос нэг тэрбум төгрөг төсөвлөсөн ч ямар ажил хийж, хэдэн хувь бууруулсан нь тодорхойгүй дууссан бололтой. Татвар төлөгчдийн мөнгийг энэ мэтээр ИХ ДҮНТЭЙ ЗАРЛАГА ГАРГАЖ үнэгүйдүүлж байгаа цагаан захтан дарга нартай хэн хариуцлага тооцох вэ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.238.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.