Эмийн хяналтын газар 2,6 тэрбумаар ҮТРЭЭНИЙ ЛАА зэрэг 25 төрлийн эм ХУДАЛДАЖ АВАХ гэнэ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-03-02

УИХ-ын гишүүн Н.Учрал 2022 оны 10 дугаар сарын 05-ны  өдрийн байдлаар Монгол Улсын эмийн бүртгэлд нийт 4310 эм бүртгэлтэй байна. Нийт эмийн 21 хувь нь үндэсний, 79 хувь нь импортынх бөгөөд үүний 3407 бүртгэлтэй эмээс европ эм 3338 буюу 98  хувь, уламжлалт эм 69 буюу 2 хувийг эзэлж байна хэмээн мэдэгдэж байв.  Иргэд эмийн үнэ, чанар, хүртээмжид эргэлзээ, шүүмжлэлтэй ханддаг. Өнгөрсөн хугацаанд хянах, хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй, хэрэгжилт, хяналт сул, түүнээс үүдсэн үр дүнг дүгнэх боломжгүй, тодорхойгүй байдал үүссэн.

Дүгнэлтээр 44 аж ахуй нэгж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөлтэй байгууллага байгаагаас 84.1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу ДЭМБ-ын GMP-ын шаардлага хангаагүй тул стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй гэж үзсэн байна. Харин эмийн чанар сорьц дээр хяналт хийхэд манай улсын дотоодод үйлдвэрлэж буй эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь стандартын шаардлага хангаагүй. Түүнчлэн ЭМДС-аас хөнгөлөлттэй олгож байгаа эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй байна. Зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувь нь бүртгэлгүй байгаа гэдгийг  УИХ-ын түр хорооноос мэдээлсэн.

Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Эм, эмнэлгийн хэрэгсэл хяналт, зохицуулалтын газар”-с 2 тэрбум 677 сая төгрөгөөр 25 нэр төрлийн эмийг худалдан авах ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.192.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.