Шинжлэх ухаан, тенхолгийн сангийн 9,6 тэрбум төгрөг  Л.ЭНХ-АМГАЛАН сайдын “ҮДИЙН ЦАЙНЫ МӨНГӨ” болсон уу...
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-05-25

Монгол Улсын нийт төсвийн хоёр орчим хувийг эзэлдэг боловсролын салбар эзэлдэг. Гэхдээ шинжлэх ухааны салбартаа 0,09 хувийг л зарцуулдаг учраас Монголын эрдэмтэн судлаачид дэлхийд дээшээ гарах боломжгүй, өсөж дэвжихгүй байгаа.

Эрдэмдэт, судлаачдыг хөгжүүлэх, Шинжлэх ухааны шинэ бүтээлийг нэврүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр байгуулсан сангийн мөнгийг захиран зарцуулах БҮРЭН ЭРХИЙГ сайд Л.Энх-Амгалан эдлэж буй. Хааш нь ямар арга хэмжээнд хэдэн төгрөг гаргах, юу хийх гээд бүгд сайдын тушаалаар. Ёстой л эрхэм сайдын “ҮДИЙН ЦАЙНЫ МӨНГӨ” шиг үрэгдэж байна.

Тус сангийн хөрөнгөөр өнгөрсөн 2022 онд санхүүжүүлэх төсөл арга хэмжээний зардалд 9,6 тэрбум төгрөгийг хувиарлаж баталсан байна. Суурь судалгааны зардалд 1,8 тэрбум, хавсарга судалгаанд 62 сая, улсын захиалгат төсөлд 1,7 тэрбум, цөм технологид 200 сая, гадаадтай хамтралсан төсөлд 1,2 тэрбум, зорилтод төсөлд 599 сая, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэхэд 250 сая төгрөг, Иннавоци, грант төсөлд гарааны санхүүжилтэд 1,4 тэрбум төгрөг, ШУТС-ийн үндсэн үйл ажиллагааны төслүүдэд 1 тэрбум 21 сая гэх зэргээр 9 тэрбум 646 сая 369 мянган төгрөгийг хувиарлажээ.

Гэвч тодорхой үр дүн, байгуулсан гавьяа, гаргасан амжилт үгүй байна. Өөрөөр хэлбэл сайд нь тус сангийн мөнгийг чимээгүйхэн захиран зарцуулж татвар төлөгчдийн мөнгийг сувиад дууссан бололтой.

НЭГЭН ЗҮЙЛ! Л.Энх-Амгалан сайд 2022 оны 11 сарын 29-нд А./497 тоот тушаал гаргаж 99 сая 947 мянган төгрөгөөр “ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ  ӨДӨР-2022” арга хэмжээг санхүүжүүлсэн.

НЭГЭН ЗҮЙЛ! Л.Энх-Амгалан сайд 2022 оны 12 сарын 05-нд “Мон Икс Прайз” төсөлд 180 сая төгрөг. Дахин зохион байгуулахад 350 сая төгрөг.

НЭГЭН ЗҮЙЛ: 2022 оны 11 сарын 14-нд 39 сая 480 мянган төгрөгөөр эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэх сэтгүүлийн зардалд

НЭГЭН ЗҮЙЛ: БНХАУ-ын Шинжлэх ухаан, технолгимйн яамтай хамтран ажиллахад 150 сая төгрөг,

НЭГЭН ЗҮЙЛ: Шинжлэх ухаан технологийн захиалгат төсөлд 665 сая 200 мянган төгрөг,

НЭГЭН ЗҮЙЛ: Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг үйдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэхэд дэмжлэг олгох зорилгоор 95 сая 280 мянган төгрөг ЗЭРГЭЭР тус сангийн мөнгийг үрэн таран хийх тушаалыг УДАА ДАРАА ГАРГАЖ байжээ!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.30.137)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.