С.ЭНХБОЛД сайд ЭМЭГТЭЙ БИЕЭ ҮНЭЛЭГЧ нарыг 124 сая төгрөгөөр  ХЯНАНА!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-05-27

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн 2023 оны 2-р улиралд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдамжийг баталж 124 сая төгрөгийн ТӨСӨВ хувиарлажээ.

Ингэхдээ цахим сүлжээ ашиглан хүрэхэд бэрх нуугдмал эмэгтэй биеэ үнэлэгч нарыг илрүүлэн холбоо тогтоох, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Замын-Үүдээр дамжин Эрээнд хил дамнан биеэ үнэлдэг эмэгтэй биеэ үнэлэгчдийг илрүүлэх, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Орхон аймгуудад туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэх, эрсдэлт бүлгийн эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлохоос сэргийлэх зэрэг ажлуудыг “Төгс бүсгүйчүүд” ТББ-аар дамжуулан гүйцэтгэх аж.

Эрүүл мэндийн байгууллагын тооцоо судалгараагаар 2023 онд 6030 эмэгтэй биеэ үнэлэгчдийн дунд бэлгийн замын халдварт өвчний тархалт өндөр, илүү мөнгө амласан хавьтагчтай хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд орох, согтууруулах ундаа хэрэглэх нь их байгаа зэрэг зөрчлүүд их гарчээ!! Ийм учраас тэдгээрийг хянах, урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлсэн байна!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.12.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.