О.БАТТУЛГА дарга!! ЗОЧИД БУУДАЛ, ХООЛ, БЭЛЭГ ДУРСГАЛ-д 11 сая төгрөг зарцуулжээ
Сэдэв, асуудал
/
2023-05-31
Биеийн тамир, спортын Улсын хорооны О.Баттулга даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/68 тоот тушаалаар Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Спортын сургуулийн захирал Цоктов Будажап Будацыренович тэргүүтэй албаны төлөөлөгчдийн ажлын айлчлалыг 2023 оны 03 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах ажлын хэсгийг баталжээ. Айлчлалын зардалд 11,600,000 төгрөгийн зардал гаргахыг Ерөнхий нягтлан бодогч А.Өнөрцэцэг, Биеийн тамирын арга хэмжээнй үйл ажиллагаанд хяналт тавьж, өндөр хэмжээнд зохион байгуулахыг Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн О.Баасан нарт тус тус даалгажээ

“Хүүхдийг бага наснаас нь шинжлэх ухааны үндэслэлтэй спортод сонгох аргачлал”-ыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн

  • Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлстийн дарга О.Баасан
  • Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунубат
  • Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг
  • Эрдэм шинжилгээ сургалт судалгааны албаны дарга Б.Батцэнгэл
  • Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн спортын клубийн магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн Д.Соёлмаа
  • Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Н.Батмагнай
  • Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Баасансүрэн
  • Спортын эрдэм шинжилгээ төлөвлөлт гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Б.Ганзориг
  • Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Мэнджаргал

Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/68 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

ХҮҮХДИЙГ БАГА НАСНААС НЬ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ СПОРТОД СОНГОХ АРГАЧЛАЛ"-ын ажлын хэсгийн төлөвлөгөө

Ажлын хэсгийн уулзалтын хүрээнд хийгдэх ажлууд

  • Төлөөлөгчдийг байрлуулах байх хугацааны хоол, байрны үнийн судалгаа гаргах
  • Оросын холбооны Улсын төлөөлөгчдийг угтаж авах тушаалын төсөл боловсруулж батлуулах
  • Оросын холбооны Улсын төлөөлөгчдийг угтаж авах, үдэж гаргах
  • Оросын холбооны Улсын стелеелегчид. Монгол улсад байх үеийн ажлын хөтөлбөр боловсруулж батлуулах
  • Үйл ажиллагааг зохион байгуулах үеэр орчуулга болон бусад ажлыг зохион байгуулах
  • Хүүхдийг спортод сонгох уйл ажиллагаа зохион байгуулахад оролцох хүүхдүүдийг бэлэн байлгах, зохион байгуулах
  • Хүүхдийг спортод сонгох уйл ажиллага зохион байгуулах, цаг, өдрөөр хуваарилах
  • Биеийн тамир спортын улсын хорооны даргын Үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулгад aprа хэмжээний талаарх мэдээллийг өгөx

Судлах хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлууд

  • Хүүхдийг спортод сонгох үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар албаны хүмүүстэй санал солилцоно
  • Хүүхдийг спортод сонгох хөтөлбөрийн зохион байгуулалт авах арга аргачлалыг судлах хамрагдагчдын насны ангила,л дасгал хөдөлгөөн нормативийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулах
  • Хүүхдийг спортод сонгоход шаардагдах хэрэглэл материалын талаарх судалгааг хийх. Хэрэглэл материал, тоног төхөөрөмжийг Монголд ниылүүлэх боломж бий эсэхийг судлах

Хүүхдийг спортод сонгох сорилын үйл ажиллагаа

  • ОХУ-ын мэргэжилтнүүд хүүхдийг багаас нь спортод сонгохдоо ямар арга зүйг хэрэглэж ямар үр дүнд хүрч байгаа талаар судлах
  • Хүүхдийг спортод сонгох сорилын үйл ажиллагааг нас хүйс, спортын төрлөөр ангилж сорил авах, судалгааны үр дүнг тооцож ажиллах
  • Сорил авах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах

Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/68 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

Албан төлөөлөгчдын ажлын айлчлалын төсөвт 11,600,000  төгрөг Үүнд

  • Зочид буудал 6,400,000 төгрөг
  • Хоол 4,400,000 төгрөг
  • Бэлэг дурсгал 800,000 төгрөг

Улаанбаатар хотод Оросын Холбооны Улсын албан төлөөлөгчдийн ажлын айлчлалыг зохион байгуулсан байна. Ингэхдээ тухайн албан төлөөлөгчдөд зориулан төсвөөс 11,6 сая төгрөгийг зочид буудлын зардалд 6,4 сая, хоолны зардалд 4,4 сая, бэлэг дурсгалд 800,000 төгрөгийг тус тус зарцуулсан байна.

Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/68 дугаар тушаалын гуравдугаар хавсралт


Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарлагадсан байна. Төрийн хэмнэлтийн тухай хуульд 15.1.5.төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авах, 15.2.3 сургалт, семинар, хурал, зевлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх, 17.1.1. чиг үүргийн давхардалтай, эсхүл чиг үүрэг ойролцоо, харилцан уялдаа бухий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа тесвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр удирдлагын зардлыг хэмнэх гэсэнтэй тус тус зөрчилдөж байна.

Засгийн газрын хэмнэлтийн 43-р тогтоолын 1,3 төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, уйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хулээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ гм)-ын зардлыг гаргахгүй байхыг даалгасан байхад хуулийг гууль болгож буй нь хэрээс хэтэрсэн хэрэг байлгүй дээ.

О.БАТТУЛГА ДАРГАА! Төрийн хэмнэлтийн хууль, засгийн газрын тогтоолыг зөрчиж хуулийг уландаа гишгэж татвар төлөгчдийн мөнгийг ОХУ-ын албан төлөөлөгчдийн ажлын айлчлалын ЗОЧИД БУУДАЛ, ХООЛ, БЭЛЭГ ДУРСГАЛ-д зарцуулах эрх танд байхгүй. Б.Бат-Эрдэнэ сайдаа та анхааралдаа авна уу?

ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ...ҮРГЭЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.192.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.