Г.МИШЭЭЛТ даргаа ГАВЬЯА БАЙГУУЛЖ чадахгүй бол ХОТЫН ИРГЭДИЙН ТАТВАРЫН МӨНГӨӨР бүү НАРГИ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2023-05-31

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг буурруулах зорилгоор “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг нийслэлийнхэн ХУУЛЬ ЗӨРЧИЖ байгуулсан. Шинэ тутам байгуулагдсан уг компани татвар төлөгчдийн мөнгийг дэмий зүйлд зарцуулж, дарга ажилчдын ТАНСАГ ХЭРЭГЛЭЭНД л төсвийн мөнгийг зарлагадсан байна!!

Тухайлбал “ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ХХК нь “Шинэ тойрог зам” төслийн видео, презентац, дизайн зэргийг 19 сая 400 мянган төгрөгөөр 21 хоногийн дотор хийлгэсэн,

 

2023 оны 03 сарын 10-нд 119 сая төгрөгөөр “ТАВИЛГА ЭД ХОГШИЛ” зэргийг худалдан авсан.

99 сая 916 мянган төгрөгөөр “Компюьтер техник хэрэгсэл, хувилагч, принтер, оффисын цахилгаан хэрэгсэл, тавилга, эд хогшил” зэргийг худалдан авсан. Дээрх мөнгөн дүн, зарцуулалтууд нь Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Засгийн газрын тогтоол, холбогдох хуулиудыг НОЦТОЙ ЗӨРЧСӨН үйлдэл юм!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.234.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.