Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилгаар Улаанбаатар хотод Зүүх Азийн залуучуудын наадмыг зохион байгуулахаар тохиролцож байв. Энэ ажлыг хотын орлогч З.Төмөртөмөө ахлаж байгаа. "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмыг ирэх наймдугаар сарын 16-23-нд 11 спортын төрлөөр Улаанбаатар хотноо зохион байгуулна. Наадмын хүрээнд 1500 орчим хүнийг хамруулсан 30 гаруй сургалтыг зохион байгуулж, наадамд ажиллах хүний нөөц, сайн дурын ажилтнуудыг чадавхжуулна. Сайн дураар ажиллахаар Монголоос 1950, гадаадаас 120 гаруй хүн сайн дураар ажиллахаар бүртгүүлсэн. Тэмцээнийг 10 гаруй барилгад зохион байгуулна” гэлээ. Наадамд 1500 гаруй тамирчин оролцож, нийт 2700 орчим хүн тэмцээнийг зорьж ирэх төлөвтэй байна.
Наадмыг зохион байгуулах хороог тэргүүлж буй хотын дарга Д.Сумъяабазарын гарын хүн П.Буяндэлгэр нь төсвийн мөнгийг онц хэрэггүй зүйлд зарцуулсан байна. 60 сая төгрөгөөр 2D 3D ШТОРК хийлгэсэн бол 49 сая 500 мянган төгрөгөөр ВЭБ САЙТ хийлгэх, 221 сая 200 мянган төгрөгөөр СПОРТ ЗААЛ ТҮРЭЭСЛЭХ зэрэг зардлуудыг гаргаж гэрээ хийжээ! Энэ байгууллага нийслэлий хөрөнгөөр ШИНЭ СПОРТ ОРДОН барьж байгаа ч ашиглалтад орж чадаагүй байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин