Б.Бат-Эрдэнэ ЁКОУЗҮНА ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛЫН "ЗОДОГ ТАЙЛАХ ЁСЛОЛ"-д татвар төлөгчдийн 4.4 сая төгрөгөөр оролцжээ
Татвар төлөгчдийн 4.453.475 сая төгрөгөөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Ёкоузүна Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслолд оролцжээ
Бие тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулгын 2023 оны 04 сарын 14-ний өдрийн А/98 дугаар тушаалаар Япон улсын Токио хотын Сумо бөхийн Рёогокү ордонд 2023 оны 01 дүгээр сарын 27-30-ны хооронд зохион байгуулагдах мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Ёкоузүна Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслолд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнийн оролцох зардал болох 4.453.475 төгрөгийг улсын төсвөөс гаргуулжээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Баднаанямбуугийн Бат-Эрдэнэ УИХ-д 5 удаа сонгогдсон Үндэсний бөхийн дархан аварга Монгол төрийн бурхан түшээ
Татвар төлөгчийн 4,4 сая төгрөг бага мөнгө биш. Эрхэм гишүүн та заавал татвар төлөгчдийн мөнгөөр замын зардалаа хийх шаардлага байсан уу. Биеийн тамир, спортын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга та төсвийн мөнгийг дур зоргоороо баталж үрэх эрх таньд бий юу...
Төсвийн мөнгө уйлдаггүйн тод жишээ энэ. Бага багаар хумсалсаар, баталсаар байх уу БАТТУЛГА ДАРГАА
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.112.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
6 цаг 52 мин
-
12 цаг 36 мин
-
Өчигдөр 19 цаг 46 мин
-
Өчигдөр 19 цаг 40 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин