ХО: 44 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ХОВД ИХ СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ХҮСЭЛТИЙН ДАГУУ ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
МУИС-ийн салбар сургууль Ховд их сургуулийн багш нартай уулзаж, тус сургуулийн өмнө тулгамдаж буй асуудлыг сонслоо.
Үүнд:
МУ-ын их сургуулийн салбар сургууль гэдэг ч багш нарын хувьд төвийн сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн багш нараас цалин бага, нийгмийн асуудал нь үргэлж хаягддаг.
Бүсийн нэмэгдэл орон нутагт ажиллаж байгаа нэмэгдэл зэрэг бусад урамшуулал, Ховд их сургуулийн багш нарт олдоггүй.
Багш нарын цалин нэмэгдэж байгаа ч Ховд их сургуулийн багш нарын цалин нэмэгдэхгүй хэвээр үлдэж байна.
Тус сургуульд сурч буй оюутнуудын төлбөр нь төвийн их дээд сургуулиудаас 20 орчим хувиар хямд байдаг. Оюутнаас авч байгаа төлбөрөөр багш нарынхаа цалинг тавьдаг.
44 жилийн түүхтэй Ховд их сургуулийн сургууль болон дотуур байрны чанар муудсан. Сургууль болон дотуур байранд их засвар хийгдэх шаардлагатай зэрэг олон асуудал тулгарч буйг илэрхийлэв.
Шийдэл:
Улсын төсөвт Ховд их сургуулийн оюутны Дотуур байрны барилгад 12.6 тэрбум төгрөгөөр батлуулсан. 2024 онд 1 тэрбум төгрөг орж ирнэ.
Бусан хотын их сургуультай холбоо тогтоож Ховд их сургуулийн багш оюутныг солилцоогоор ажиллах талаар хэлэлцээрийн түвшинд явж байна.
Ижил хөдөлмөр, ижил цалин олгох талаар салбарын сайдтай ярилцах
Орон нутагт ажиллаж буй багш нарын нийгмийн асуудал, цалин урамшууллыг ажил хэрэг болгож, салбарын сайд болон УИХ гишүүдэд уламжилж ажиллах болно
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.157.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
2025-01-09
-
2025-01-04