Зам тээврийн осол гаргасаны улмаас ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛ өдөөсөн "Дашваанжил газ" ХХК-ийн жолооч Ч.Р-г ОРГОН ЗАЙЛЖ БОЛЗОШГҮЙ хэмээн үзэж шүүхээс түүнийг 48 цаг саатуулах захирамж гаргажээ. Түүнийг хорих саналыг Тээврийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн бол, шүүх бүрэлдэхүүн хуралдаж прокурорын байгууллагын саналыг хүлээж авсан байна. 2024.01.23-2024.01.24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, томоохон хэмжээний осол гарсан.
Камерын бичлэгт, тээврийн машин уулзвараар зүүн зүг эргэхдээ, нэгдүгээр эгнээнээс хамт эргэсэн Nissan Patrol маркийн автомашинтай шүргэлцээд, түр зогсож буй. Удалгүй газ алдагдаж, гал гарсан. Энэ талаар 60 тонн газыг тээвэрлэж явсан жолооч Ч.Р хэлэхдээ "Хажуугаар зөрсөн машин газны тагыг мулталж газ алдуулсан" гэх мэдээллийг иргэдэд өгөөд байсан билээ.
-
18 цаг 10 мин
-
Уржигдар 18 цаг 59 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
2025-01-09
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Уржигдар 11 цаг 42 мин