Тус хороонд хаваржилтын нөхцөл байдлаас шалтгаалан малын гаралтай хог хаягдал, сэг зэм, нийтийн тээврийн хүрэлцээ хангамж, шар усны үерийн эрсдэл зэрэг асуудлууд жил бүр үүсдэг. Иймд тус хорооны Засаг дарга Б.Энхням болон 12 хэсгийн ахлагч нартай уулзаж, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд хурдан, шуурхай шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудын талаарх санал, хүсэлтийг сонслоо.
Хорооны Засаг дарга болон хэсгийн ахлагчдын санал, хүсэлтийн харгалзан хаваржилтын нөхцөл байдлаас шалтгаалан малчин өрхөд үзүүлэх өвс, буудай, ногоон тэжээлийн дэмжлэгийг үргэлжлүүлэн өрх бүрт тэгш хүртээмжтэй хүргэх, Нийтийн тээврийн маршрутыг сунгах, Зүй бусаар хорогдсон малын сэг, зэмийг булшлах аргаар устгах, Шар усны үерээс үүссэн хүндрэлтэй байршлууд дээр хайрга, дайрга асгах, шуудуу татах зэрэг арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэхээр боллоо.
Мөн тус ажлуудын үр дүн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, тайлагнахыг холбогдох удирдлагуудад үүрэг болгов
-
Өчигдөр 18 цаг 59 мин
-
Өчигдөр 18 цаг 57 мин
-
Өчигдөр 18 цаг 00 мин
-
Өчигдөр 16 цаг 46 мин
-
Өчигдөр 13 цаг 00 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Өчигдөр 11 цаг 42 мин