Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр, мэргэжилтэн М.Дүүрэнжаргал нар өнгөрсөн ням гаригт Хийлэн хийц ХХК, Бодь глобал фүүдс ХХК-ийн төслийн хэрэгжих газар дээр нь очиж танилцлаа.
”Хийлэн хийц” ХХК нь 2017 оны 12 дугаар сараас бэлэн хувцасны худалдаа, гадаад худалдаа, оёдлын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Хийлэн гэдэг нь Баруун Монголоор цамц гэсэн утгатай бөгөөд эрэгтэй сорочкин цамцны брэндийг бий болгох зорилгоор “Хийлэн” хэмээн нэрийдсэн байна.
Анхны бүтээгдэхүүн болох эрэгтэй сорочки, том хүний болон хүүхдийн 100% хөвөн даавуун майкаа 2018 оны наймдугаар сард зах зээлд нэвтрүүлж хэрэглэгчдийн гарт хүргэжээ.
Өнөөдрийн байдлаар тус компани 3 жилийн судалгаандаа тулгуурлан Монголд анх удаа монгол хүний биеийн онцлогт тааруулсан размерыг нэвтрүүлээд байна.
Түүнчлэн нэр төрлөө нэмэгдүүлж 150 гаруй харилцагчтай, 25 мянгаас дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Өөрийн брэндийн 2 салбар дэлгүүр болон онлайнаар бараа бүтээгдэхүүнээ борлуулж байна. Хийлэн хийц ХХК нь импортыг орлох үндэсний үйлдвэрлэл брэндийг бий болгох, бараа бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд экспортлох зорилго тавин ажиллаж байна.
“Бодь Глобал Фүүдс" ХХК нь 2014 онд гадаад худалдааны чиглэлээр үүсэн байгуулагдсан бөгөөд “Хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулан хүний эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор үйл ажиллагааны чиглэлээ өөрчилж 2023 оноос эхлэн шингэн хүнсний үйлдвэрлэл эрхэлж байна.
Өнөөдрийн байдлаар тогтмол 9 ажилтантай, Монгол улсдаа анхдагч эрдэс бодисоор баяжуулсан электролит усыг Герман технологи, гоо сайхны В, С витаминаар баяжуулсан Коллагентай ус болон 8.0-8.5 PH-тай зөөлрүүлсэн эрүүл мэндийн ус тус тус үйлдвэрлэж байна.
Бараа бүтээгдэхүүнээ Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад Номин И март, Carefour, Оргил зэрэг 11 сүлжээ дэлгүүр, 20 гэрээт борлуулагч, орон нутаг дахь 3 ус ундааны бөөний цэгээр дамжуулан борлуулж байна.
-
Өчигдөр 18 цаг 59 мин
-
Өчигдөр 18 цаг 57 мин
-
Өчигдөр 18 цаг 00 мин
-
Өчигдөр 16 цаг 46 мин
-
Өчигдөр 13 цаг 00 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Өчигдөр 11 цаг 42 мин