Пажу нь хөдөө аж ахуй түлхүү хөгжсөн, ЖДҮ хурдтай хөгжиж байгаа шинэ суурьшлын хот. Тус хотын бизнес эрхлэгчид нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжин ажиллах зөвлөлтэй бөгөөд тус зөвлөлийн ерөнхийлөгч Пак Мен Жүн, зөвлөлийн гишүүн У Мен Сү, Панг Ми На болон албаны бусад хүмүүс уулзалтад байлцав.
ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан уулзалтын үеэр “Жижиг, дунд үйлдвэрийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулж, мэдээлэл өглөө. Мөн “Төрөөс “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг бодлогоор дэмжих ажил ид өрнөж байна. Монгол улс бол хөдөө аж ахуйн орон. Малын гаралтай түүхий эд үнэгүйдэх, хаягдах нь их. Хоршоолж ажиллах нь малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын амьжиргааг дэмжих том боломж юм.
Тиймээс та бүхний туршлага хоршоолох хөдөлгөөнд нэмэр болно гэдэгт итгэж байна. Мөн манай байгууллага ЖДҮЭ-ийн бараа бүтээгдэхүүнийг гаднын улс орнуудад сурталчлан таниулах зорилгоор үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. Тухайлбал, БНСУ-д жилдээ хоёр удаа уг арга хэмжээг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна.
Ирэх аравдугаар сард БНСУ-ын Сонбуг дүүрэгтэй хамтран үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн” гэв.
Зөвлөлийн гишүүдийн зүгээс “Та бүхнийг Солонгос улсад хүрэлцэн ирвэл хотоо танилцуулах боломж гарна гэдэгт итгэж байна. Цаашид нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах боломжтой” гэдгээ уулзалтын үеэр онцолж байв.
-
Өчигдөр 16 цаг 46 мин
-
Өчигдөр 13 цаг 00 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Өчигдөр 11 цаг 42 мин