Энэ удаад бригадын генерал Ж.Болдбаатар Зэвсэгт хүчний 011, 017 болон АКЦ, 303 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Засгийн газрын 2020-2024 оны бодлого үйл ажиллагаа, түүнд батлан хамгаалах чиглэлээр туссан зорилт арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Сүүлийн жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэр дундаа Баялгийн реформ тодорхой үр дүнд хүрснээр валютын нөөц нэмэгдэж, гадаад өрийн дарамтнаас гарч 2023 оны төсвийн орлого батлагдсан дүнгээс 1.9 их наяд төгрөгөөр давсан зэргээр манай улсын эдийн засгийн нөхцөл байдал эрс сайжирсан. Цаашид бүс нутгуудын нийгэм эдийн засгийн өрсөлдөх чадвар, аж үйлдвэржилт, шинжлэх ухаан, технологи, инновац, өрхийн үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжих боломж нь “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын хүрээнд бий болох юм.
Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний алба хаагчдын цалингийн шатлалд өөрчлөлт орсноор офицер, ахлагч нарын нийгмийн хамгаалал дээшилж, холбогдох хууль, шаардлагатай бодлогын барим бичгүүдийг батлуулж чадсан, хэрэглэгчээс үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч салбар болох зорилт амжилттай хэрэгжихийн зэрэгцээ гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжсөн зэргээр томоохон ахиц дэвшил гарсанд бие бүрэлдэхүүн сайшааж, нэг дор дэлгэрэнгүй, цэгцтэй мэдээлэл өгсөнд талархал илэрхийлэв.
Мөн бригадын генерал Ж.Болдбаатар бие бүрэлдэхүүний хөндсөн асуудлуудад хариулт өгч, тэдний санал хүсэлтийг анхаарч ажиллана хэмээгээд сахилга хариуцлагыг бэхжүүлэх, ёс зүйгээ дээшлүүлэх талаар үүрэг өглөө.
Энэ үеэр ҮБХИС-ийн ЦНДС-ийн Ерөнхий цэргийн тэнхмийн доктор, дэд профессор, ахлах багш, хошууч Г.Пүрэвсүрэн “Ёс зүй ба ёс суртахуун”, АБДС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын тэнхмийн багш, дэд профессор П.Мөнхтөр “Менторингийн тухай ойлголт” сэдвээр лекц тавилаа.
-
Өчигдөр 13 цаг 00 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Өчигдөр 11 цаг 42 мин