Арга хэмжээнд тус дүүргийн 34 хорооны үсчин, гоо сайханч, хумс засалч, оёдол, ЖДҮ эрхлэгч нийт 438 иргэн, аж ахуйн нэгж хамрагдав.
Чуулганыг дүүргийн Засаг даргын тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, Насан туршийн суралцахуйн төв, Эрүүл мэндийн төв зэрэг төрийн байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр холбогдох хууль, журам, тогтоол шийдвэрийн талаар танилцуулга мэдээлэл өгч салбартаа он удаан жил үр бүтээлтэй ажилласан ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллийг шагнаж урамшуулав.
Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлого, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, салбарт тулгамдаж буй асуудал, харилцан туршлага солилцох, мэргэжил, мэргэшлийн ур чадвар, бүтээлч хандлагыг дээшлүүлэх, үйлчилгээний соёл чанарыг сайжруулах, хувь хүний хөгжлийг дэмжих, цаашид авч хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох зорилготой уг чуулган бүх хүрээг хамарсан өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Чуулганаас 6 төрлийн багц асуудлыг шийдвэрлэхээр санал нэгдэж, чуулганы шийдвэрийг баталлаа.
-
Өчигдөр 13 цаг 00 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Өчигдөр 11 цаг 42 мин