Хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг Жижиг, дунд үйлдвэрийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 24-өөс хоёрдугаар сарын 23-ны хооронд цахимаар хүлээн авсан.
Энэ хугацаанд Архангай аймагт нийт 2,4 тэрбум төгрөгийн 18 төсөл хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар хүсэлт ирүүлсэн байна.
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу Архангай аймагт төсөл сонгон шалгаруулалтын III шат буюу нарийвчилсан судалгааны шатанд 1 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 7 төсөл шалгарч үлдээд байна.
Мөн ХХААХҮ-ийн сайдын 2024 оны А/27 тоот тушаалаар батлагдсан жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх төсөлд нийт 5,4 тэрбум төгрөгийн 44 төсөл хүсэлт ирүүлснээс Архангай аймагт 100 сая төгрөгийн санхүүжилт бүхий 1 төсөл нарийвчилсан судалгааны шатанд шалгарч үлдээд байна.
-
Өчигдөр 13 цаг 00 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Өчигдөр 11 цаг 42 мин