Монголын улстөрийн гол сөрөг хүчин Ардчилсан намын шийдвэр гаргах дээд байгууллага Үндэсний бодлогын хороо цахимаар хуралдаж Засгийн газарт хамтрах саналыг 92 хувиар дэмжсэн бол, Л.Гантөмөрийг АН-ын даргаар улираан ажиллуулахыг ҮБХ-ны гишүүдийн 85 хувь дэмжсэн байна.
Монгол ардын намаас Засгийн газарт хамтран ажиллах хүсэлтээ Ардчилсан намд хүргүүлсэн. Тиймээс Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж МАН-тай хамтарч ажиллах талаар хэлцэл хийж болох талаар шийдвэр гаргасан юм. Тэгвэл Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ өнөөдөр /2024.07.07/-ны 18 цагт цахимаар хуралдаж эхэлсэн байна.
АН энэ удаагийн УИХ-ын сонгуульд олонх болж чадаагүй учраас АН-ын дарга Л.Гантөмөр тэргүүтэй удирлагын баг огцрох шаардлагатай гэж зарим нь үзэж байгаа бол, зарим нь өмнөх УИХ-ын сонгуулийн үр дүнгээс амжилтаа ахиулсан буюу өмнө нь АН-аас 11 хүн УИХ-д сонгогдсон бол 2024 оны сонгуулийн үр дүнг энэ тоог 42 болгож ахиулсан учраас огцруулах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин