Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг илүү хурдтай шийдвэрлэхийн төлөө Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын хооронд 2024-2028 онд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар гарын үсэг зурав. Намын дарга нар мэдэгдэл хийлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын оролцоо, нийгмийн төлөөллийг жигд хангахад чиглэсэн хувь тэнцүүлсэн холимог тогтолцоонд шилжиж УИХ-ын сонгуулиа Монгол Улс анх удаа явуулсан. Үр дүнд нь олон нам, нийгмийн бүлгүүд, салбар салбарын дуу хоолой болсон 126 төлөөлөлтэй цоо шинэ парламентын эрин үе шинэ 30 жилийг эхлүүлж байгааг онцлов.
Мөн өнгөрсөн 30 жилийн гол алдаа нь Засгийн газрын насжилт богино, улс төрийн намууд тогтворгүй явж ирсэнтэй шууд холбоотой. Харин АН, ХҮН намуудтай хамтарч өнгөрсөн хугацаанд улс төрийн тогтвортой орчин бүрдүүлэх эрхзүйн шинэчлэлийг бид хамтдаа амжилттай хийсэн. Тогтолцооны энэхүү реформын хүрээнд сонгодог парламентын жишгээр өнөөдөр энэхүү санамж бичгийг байгуулж байна.
Ингэснээр Засгийн газрын үйл ажиллалааны хөтөлбөрт УИХ-д суудалтай бүх намууд саналаа тусгах боломж бүрдлээ. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нарийвчилсан заалт бүрийг хэрэгжүүлэх хариуцлагын гэрээг намууд байгуулна. Олон жил ужгирсан олон асуудлыг бид хамтдаа шийдвэрлэнэ. Монголчууд олон жил хангалттай улстөржсөн. Одоо улс орны хөгжлөө нэгдүгээрт тавих цаг болсон. Эрчим хүчний үнийн либералчлалаас эхлээд томоохон олон төсөл, хөтөлбөрийг бид хэрэгжүүлэх болно. Илүү хурдан шийдэхийн тулд, илүү хурдан хөгжихийн тулд зориглоцгооё гэлээ.
АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нар Засгийн газарт хамтрах болсон талаараа энэ үеэр тайлбарлав. Олон жил улстөржсөн Монгол Улс өнөөдрөөс улс төрийн хувьд шинэ хандлага, шинэ соёл, шинэ бүтэц бүхий Засгийн газар байгуулж, бие биедээ саад тээг тавьж биш, харин Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэгдэж байгаагаа тэд илэрхийлэв.
Энэхүү баримт бичигт эдийн засгийн өсөлтийг жил бүр 6-7 хувьд хадгалах, эдийн засгийн хүртээмжийг дээшлүүлэхийн тулд төрийн бүтээмжийг дээшлүүлж, цомхон чадварлаг, хүнд сурталгүй болгох, хөрөнгө оруулалт болон бизнесийн орчныг сайжруулж, эдийн засгийг багадаа хоёр дахин тэлэх, эрчим хүчний либералчлалын хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, нийслэл хотын төвөөс нисэх буудал хүрсэн тойрог дэд бүтцийг байгуулах, мэдээллийн технологи, инновац, дэвшилтэд ногоон шилжилтийг салбар бүхэнд цаг алдалгүй хийх, орон сууцжуулалтын томоохон бодлогыг бүсчилсэн хөгжлийн төслүүдтэй уялдуулан зохион байгуулах зэрэг олон чухал асуудал тусгагдсан байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин