“Шарилжгүй Улаанбаатар” аяныг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж байна
Үйл явдал
/
2024-07-08

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уламжлал болгон зарладаг “Шарилжгүй Улаанбаатар” аяныг дүүргийн нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлээд байна. Тус ажлын хүрээнд хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамлыг тайрах, хадах, зэрэг ажлыг нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, далан суваг, гуу ж алга дагуух шарилж луулийг цэвэрлэн ажиллалаа.

Дээрх цэвэрлэгээний ажилд дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, дүүргийн 1-24 дүгээр хороодын ажлын алба, иргэд мөн 108 СӨХ-д, дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлж буй нийт аж ахуй нэгж байгууллагууд оролцож нийт 2646 гаруй хүн цэвэрлэгээний ажилд хамрагдан 450,198м2 талбайн шарилж луулийг цэвэрлэн ажиллаж байна.

May be an image of 1 person, tree and grassMay be an image of road, grass and textMay be an image of grassMay be an image of 4 people and grassMay be an image of grassMay be an image of 2 people, road and grassMay be an image of grass

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.100.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.