Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасанг Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүлэхээр боллоо.
Л.Энхнасангийн хувьд Австрали улсын Мельбурн хотын Монашийн их сургуульд Олон улсын аялал жуулчлалын Магистр хамгаалсан. 2000 - 2004 онд Дэд бүтцийн яамны Зам тээвэр харилцаа холбоо, аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын Аялал жуулчлалын салбар хариуцсан мэргэжилтэн, 2004 - 2005, 2007 - 2009 онд Зам тээвэр аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын Аялал жуулчлалын салбар хариуцсан мэргэжилтэн, 2009 - 2010 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газрын орлогч дарга, 2010 - 2024 Тахько ХК-ийн Гүйцэтгэх захирал, 2024 - одооТахько ХК-ийн ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай.
Тэрбээр өөрийн өвөө Чадраабалын Лодойдамба сангийн Гүйцэтгэх захиралаар 2016 оноос хойш, 2017 - одоо Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн 2020 - одоог хүртэл МҮХАҮТэнхимийн дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Удирдах зөвлөлийн гишүүн, 2021 оноос одоог хүртэл “Ид шидийн орон”-той хамтран явуулж буй контейнер бүхий MagicBox номын сангийн төслийн гишүүн, нийгмийн сайн дурын ажилд идэвхтэй оролдог нэгэн билээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин