Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван Байнгын хороог удирдан ажиллахаар болсон. Энэ дагуу ЭЗБХ-г говиос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддоржийг Эдийн засгийн байнгын хорооны даргаар томиллоо.
Эдийн засгийн байнгын хороо нь уул уурхайн салбарын томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарах, хувийн хэвшлийг дэмжих төрийн бодлогыг тодорхойлох, өмчийн эрхэд халдаж буй зохицуулалтуудыг тодорхой болгох, дэд бүтцийн салбарт бүтээн байгуулалт хийх хувийн хэвшлүүдийг дэмжих, Байнгын хорооны үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг баримтлан ажиллах юм.
Ренчинбямбын Сэддорж нь 1997 онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 10 жилийн дунд сургууль, 2002 онд “Хан-Уул” дээд сургуулийг Бизнесийн эдийн засагч, Хэрэглээний математикийн бакалавр мэргэжлээр, Монгол Улсын Засгийн газрын харьяа Удирдлагын академийг 2008 онд Нийгмийн ухааны магистраар тус тус төгссөн.
Тэрбээр 2002-2006 онд “Ажнай” корпорацын төслийн менежер, 2004-2007 онд Улсын Их Хурлын гишүүний туслах-бие төлөөлөгч, 2009-2010 онд “Тавантолгой” ХК-д Санхүү хангамж хариуцсан дэд захирал, 2020 оноос Өмнөговь аймгийн Засаг дарга, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин