Э.ОЮУНБОЛД АВАРГЫГ наадмаар барилдуулахгүй гэсэн шийдвэр гаргажээ
Үйл явдал
/
2024-07-09

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын аварга Э.Оюунболдоос допингийн төрлийн хориотой бодис давтан илэрсэн тул түүний барилдах эрхийг 8 жилийн хугацаагаар хассан. Тэрбээр улсын баяр наадамд барилдалгүй 4 жил өнжсөн ч энэ жилийн наадмаар барилдах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргасан. Түүний хүсэлтийг Монголын Үндэсний бөхийн холбоо хэлэлцээр улсын баяр наадмаар зодоглуулах боломжгүй ч найман жил барилдах эрх хасах шийтгэлийг хөнгөрүүлж, 2,4 жил болгосон байна. 

Тэрбээр энэ сарын 2-ны өдөр Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороонд "Тамирчин миний эрхийг зөрчсөн дээрх ноцтой үйлдлүүд гарсан тул одоо үндэсний бөхийн барилдаанд оролцох эрхийг сэргээж өгнө үү" гэх утга бүхий шаардлага хүргүүлсэн юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.141.29.202)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Буриад зон (122.201.31.182) 2024-07-10 11:20:06
Харуусал