Монгол төрийн ГАДААД ХАРИЛЦААНЫ асуудлыг Б.БАТЦЭЦЭГ сайд дахин хариуцахаар боллоо

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ 7 дугаар сарын 10-ны өдөр УИХ-д танилцуулж, батлууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Гадаад харилцааны сайдаар Батмөнхийн Батцэцэг улиран томилогдов.
Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд энэ өдөр Ерөнхий сайдын захирамжид гарын үсэг зурж, тангараг өргөв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дараа Монгол Улсын Шадар сайд Л.Гантөмөр ГХЯ-д хүрэлцэн ирж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт яамны тамгыг гардуулан өгч, ажлын амжилт хүслээ. Тамга гардуулах арга хэмжээнд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн болон ГХЯ-ны удирдлагууд оролцов.
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.192.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.