НААДМЫН НЭЭЛТИЙН үйл ажиллагааг 07 сарын 11-ний ОРОЙ ДАХИН тоглуулахаар болжээ
Үйл явдал
/
2024-07-10

Үндэсний их баяр наадмын нээлтийн хөтөлбөр 2024.07.11-н 22:00-д дахин нэг тоглохоор боллоо. Тайз, дэлгэц хослуулсан, шинэлэг тоглолтын оройн хувилбарыг анх удаа үзэх боломжийг наадамчин олондоо олгож тасалбарыг худалдахаар болжээ. 

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг эхлүүлсэн. Энэ жилийн баяр наадмыг угтан доорх бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг баяр наадмыг зохион байгуулах салбар хороод, Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн хамт олон, НЗДТГ, Захирагчийн ажлын албанаас хийж гүйцэтгэлээ

- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, автомашингүй бүс болгосон

- 7000 ам метр талбайг авто зогсоол хэлбэрээр тохижуулан, асфальт бетоноор хучиж, тэмдэг тэмдэглэгээг хийж дууссан

- Баяр наадмын үеэр хүнс үйлдвэрлэл чиглэлээр асар худалдаа байршуулах 40 зогсоол байгуулсан

- 16 цамхагт шинэ лед гэрлийг суурилуулсан

- FIFA-ийн шаардлага хангасан зүлэг тавьж, гүйлтийн замыг шинэчилсэн

- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарсан

- Энэ жил шинээр есөн ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулсан бөгөөд нэг зэрэг 70 хүн үйлчлүүлэх боломжтой

- Мөн хүрээлэнгийн урд хэсэгт зураг даруулах хэсэг гаргаж өгөхийн зэрэгцээ хойд талд нь хүүхдийн бүс бий болгон дотор нь олон төрлийн тоглоом байршуулсан

- Баяр наадмын тасалбар авч чадаагүй иргэдэд зориулан олон улсын жишгийн дагуу хүрээлэнгийн зүүн хойд талбайд том дэлгэц байршуулан, наадмын шууд дамжуулалтыг хүргэхээр төлөвлөлөө

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.191.237.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин (59.153.113.247) 2024-07-10 16:10:52
Ек дахин үг хэлэх үү