Тулгар төр байгуулагдсаны 2233 жил, Их Монгол улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгнаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлж буй наадамчин олны сэтгэгдэл, наадмыг санагдуулдаг зүйлсийн талаар асууж, ярилцлаа.
Наадамчин олон энэ жилийн наадмын зохион байгуулалт, цаг агаарын байдлыг онцлохоос гадна гэр бүл, садан төрлөөрөө нааддаг уламжлал хадгалагдаж байгаа нь таатай байгааг илэрхийлж байна. Ялангуяа жуулчид болон гадаад улсад олон жил ажиллаж, амьдарсан хүмүүс тухайн улс оронд нь зохион байгуулдаг "Монгол наадам"-аас илүү утга төгөлдөр, сонирхолтой байгаа талаар дурдаж байна.
Наадамчин олны хувьд наадмыг санагдуулдаг зүйлс нь мэдээж хурдан морьдын уралдаан, үндэсний бөх, үндэсний сурын харваа юм. Үүнээс гадна наадмын хамгийн чухал зүйл нь амттай, сайхан дугуй хуушуур байдаг билээ. Тэгвэл зарим наадамчид наадмын тухай бага насны дурсамж нь наадмыг санагдуулдаг, наадмын үеэр сэргэдэг талаар инээмсэглэн дурссан юм.
Наадамчин олон та бүхэн өөрсдийн өнгөрсөн дурсамжаа сэргээж, цаашдын олон дурсамжыг бүтээн сайхан наадаарай.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин