Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас санаачлан БНСУ-ын Сөүл хотын Дүнгдэмүн дүүргийн ИТХ-ын дэд дарга Чонг Сонг Ёнг болон тус улсын Ханлим их сургуулийн Ханганг Сонгшим түлэнхийн мэргэшсэн эмнэлэгтэй хамтран жил бүр хоёр хүүхдийг үнэ төлбөргүй эмчлүүлэхээр болсон.
Дээрх хамтын ажиллагаа, сайн үйлсийн аяны хүрээнд 2023 онд Өмнөговь аймгийн харьяат хүнд түлэгдэлтэй гэж оношлогдсон Б.Үүрийнгэгээ охиныг үнэ төлбөргүй эмчлүүлсэн бол 2024 онд Баян-Өлгий аймгийн Е.Дамир хүүг сонгон БНСУ-д эмчлүүлээд эх оронд нь авчирлаа. Хоёр настай Дамир хүү одоогоос жил орчмын өмнө нүүр, 2 гар, хүзүү, цээж хэсгээр 45%-тай 3В зэргийн хүнд түлэгдсэн бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт 28 хоног ухаангүй байж, эмийн эмчилгээ болон нөхөн сэргээх хагалгаанд 4 удаа ороод байсан юм. Хүү нийт таван удаагийн хагалгаанд орсон бөгөөд зовиур багасч цовоо, сэргэлэн болоод ирлээ.
Ээж хүү хоёрыг БНСУ-д эмнэлэгт эмчлүүлэх хугацаанд асарч, эмнэлэгээс гараад харих хүртэл гэртээ байлгаж, өөрийн үр хүүхэд мэт санаа тавьж байсан БНСУ-ын Сөүл хотын Дүнгдэмүн дүүргийн ИТХ-ын дэд дарга Чонг Сонг Ёнг болон түүний гэр бүлд талархал илэрхийлье гэлээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин