Цэндийн Баатархүү Цахим яамыг удирдана
Үйл явдал
/
2024-07-16

Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны долдугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр захирамжаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Цэндийн Баатархүүг томилоод буй.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд ажиллаж, Засгийн газрын тогтоол шийдвэрийг танилцуулан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд үүрэг ажлыг нь хүлээлгэн өгөөд буй.

БОЛОВСРОЛ, МЭРГЭЖИЛ:

  • 1989-1999 онд Хэнтий аймгийн Өндөрхаан сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
  • 1999-2003 онд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль
  • 2004 онд Хан-Уул дээд сургууль тус тус төгссөн. Улс төр судлаач, математикч мэргэжилтэй.
  • 2023-2024 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийн Harvard Manage Mentor /Цахим/ хөтөлбөрийн менежментийн мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдсан.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ: 

  • 2005-2006 онд Монгол Улсын Засгийн Газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга
  • 2013 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орлогч дарга
  • 2012-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
  • 2020 онд МИГ даатгал ХХК-д Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
  • MLC Business School болон MLC Content компаний үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн дарга
  • “20K Programmer” IT инженер бэлтгэх олон улсын хөтөлбөрийн Монгол дахь удирдагч.
  • Болгарт төвтэй Soft Uni Global олон улсын боловсролын байгууллага, Denison Consulting байгууллагын соёлын судалгааны олон улсын институцийн Монгол дахь төлөөлөгч
  • IEEE /Institute of Electrical and Electronics/ холбооны Ази, Номхон далайн бүсийн гишүүн
  • 2024 он Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.30)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.